Түр хүлээнэ үү...
Ачааллаж байна...

Hi blog!

       Уртаас урт хугацааны дараа(2жил) дахин блогтоо пост бичиж байна. Блогмн болон блогт маань, нийтлэлийн хэсэгт хүртэл өөрчлөлтүүд оржээ. Миний болон бидний амьдралд ч бас багагүй өөрчлөлтүүд бий боллоо. 2 жил харавсан сум шиг хурдан өнгөрч, би 2 хүүхэдтэй архаг ээж болсон байна. Блогоо бичих бүү хэл Зани бид 2 хоорондоо ч ховор уулзалддаг болтлоо завгүй амьдралын хэмнэлд орчихсон. Ер нь бол би 2015 оноос 4 жил гэртээ сууж, 2 жил нь жирэмсэн 2 жил нь хүүхэд нөхөр гэр бүл гээд асар завгүй явсан байх юм. Зун нь хөдөө, хавар намар өвөл нь хотод хүүхдүүдээ өсгөн, нөхрөө халамжилсаар, эхэндээ ч...

ss2017 онцлох трэнд

 Заавал турших гэдэг үгний цаана хоцорч болохгүй, дагах хэрэгтэй гэсэн санаа давхар агуулагдаж байгаа шүү охидоо. Нэг жилд дэндүү олон гэмээр бараг л 7 хоног тутамд шинэ шинэ трэндүүд гарсаар байна. Улирал бүр шинээр гарсан трэндийг блоггерууд цаг алдалгүй туршиж, моодонд оруулж тухайн трэндийг олны анхаарлын төвд авчирдаг ч тэр болгоныг дагах боломж тэр бүр байдаггүй билээ. Олон төрлийн шинэлэг хийч загвартай хувцаснаас гадна, түүний өнгө, материал, хээ гээд л дотроо улам олон салаад явчихаар бүр л толгой эргэмээр. Тиймээс энэ удаад 2017 оны зун хамгийн эрэлттэй байх мөн хэрэгжүүлж болох онцлох цөөн хэдэн шинэ трэндийг танилцуулж байна. 
1. Хувцасны тухайд
Бра топ буюу маш богино топ(бараг хөхөвч кк)
nyfw-trends-spring-2017-bra-tops.png?w=710&h
Халадан хүрэм...

Review

Яагаад ч юм нэг л эрч хүчтэй, шинэ он гарснаас хойш шинэ хуудсан дээр шинээр юм бичигдэж байна гээд төсөөлөхөөр нэг л гоё. Би оёх их дуртай гэдгээ оёх тусмаа л мэдрээд, улам олон юм оёмоор болоод. Ерөөс ямар нэг зүйл бүтээх мэдрэмж өөрөө их сайхан юм. Юм оёно гэдэг гарт баригдаж, нүдэнд харагддаг, за энэ байна гээд харуулах зүйлийг хийдэг болохоор намайг илүү соронзлоод байгаа байх. 
IMG_2404
Ингээд сүүлийн үед оёсон зүйлсийнхээ зургийг оруулж байна. ...

Шинэ он, Шинэ пост

Шинэ оны анхны постоороо уулзаж байгаадаа таатай байна.
20150718012016-bantan
Энэ онд блогдоо илүү их цагийг зориуланаа. Охин маань ч нэг үеээ бодвол одоо овоо цаг гаргах боломж олгодог болоод байгаа. Тиймээс шинэ он өөртөө, блогдоо, мөрөөдөл дуртай зүйлдээ цаг гаргах жил болох болов уу. Өнөөдрөөс эхлээд манай охин хүрэн манжинтай танилцаж байгаа. Уг нь арай эрт танилцах байсан ч хоолны хордлого аваад хувиар жаахан хойшилсон....

Feliz Navidad! Шинэ оны мэнд

 photo_0170010618hkttel
Шинэ оны мэнд хүргэе. 2017 он таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай, эрүүл энх, инээд хѳѳртэй сайхан жил болохыг хүсье. Ѳнгѳрсѳн он таны хувьд ямар ѳнгѳрѳв дѳѳ? Шинэ жилүүд олон байсан уу? Ямар даашинз ѳмссѳн бэ?...

Bye 2016 Hi 2017

Шинэ он гарахад 2хон хоног үлджээ. Саяхан л 16 он гарах гээд цүдгэр гэдэстэй догдлоод сууж байсан санагдаж байна.
hobby4
Харин 10 жилийн өмнөх яг энэ өдөр би амьдралынхаа хамгийн том бөгөөд зөв сонголтыг хийж байж. Амьдралын ханиа сонгоно гэдэг амьдралынхаа 95 хувийг сонгож байна гэсэн үг гэж хаа нэгтэйгээс уншиж байсан, маш үнэн үг юм. 10 жил гээд өнөөдөр сонсоход мааш урт хугацаа мэт боловч бидэнд өөрчлөгдсөн зүйл их л ховор мэт санагдаж байна....

Winter OOTD

Өнөөдөр олон албан газруудын шинэ жил болж байгаа бололтой, гадуур хөл хөдөлгөөн их гэж жигтэйхэн. 
1482470273
Харин гэртээ маамуугаа өсгөөд сууж байгаа над шиг ээжүүдийн хувьд энгийн л нэг өдөр болж байгаа байх. Шинэ жил дөхөөд сэтгэл зүрх гэгэлзээд нэг л гоё. Өнгөрсөн жилийн өдийд цүдгэр гэдэстэй байсан бол, өнөөдөр аль хэдийн туршлагатай ээж болчихсон сууж байна. Харин ирэх жилийн өдийд юун тухай, ямар сонинтойгоор блогоо бичээд сууж байх бол....

Сарын дараа

Бүтэн сарын дараа өнөөдөр л нэг комоо ассгаад блогтоо орж ирээд сууж байна. Энэ хугацаанд завгүй байсан уу гэвэл бас үгүй, тэгээд завтай баигаад байна гэхээр нэг мэдэхэд л өдөр өнгөрчихсөн унтах болчихсон байх юм. Нялх маамуутай ээжүүд иймэрхүү асуудлыг илүү сайн ойлгох байх. Шинэ сарын эхээр охин маань хоолны хордлого авч бараг 10аад хоног үргэлжилэв. Ёстой онцгүй. Ердөө 4,5хан ширхэг луувангаас болж бор хоолонд амжилттайгаар орсон бүх хөдөлмөр маань талаар болох шиг л боллоо....

Зани ойрд юу хийв?

trust-quotes-you-cant-connect-the-dots-looking-forward-you-can-only-connect-them-looking-backwards-so-you-have-to-trust-that-the-dots-will-somehow-connect-in-your-future-steve-jobs
Сайн уу? Гэнэт блогоо бичмээр санагдлаа. Жил гаран блогоо бичсэнгүй. Ажил ажил бас дахин ажил гэхдээ завгүй байх мѳч болгон эргээд харахад хоорондоо холбогдоод утга учиртай амьдралын эхлэл болж байна. ...