Жирэмсний хяналт ба бас бус зүйлс

hqdefault
Уртаас урт амралтын дараа одоо л нэг комоо асаах боломж гарж байна. охиноо 2 сар хүрэнгүүт вакциныг нь хийлгээд 2хон хоноод охиноо аваад хөдөө явлаа. Тэнд 3,4 сартайнх нь вакциныг хийлгэсэн гэхээр бид 2 тэнд хоёр сар гаруй хугацаанд амарчээ. Өнөөдөр би жиминий хяналтанд орох гэх мэт бас бус зүлийн талаар бичих гээд сууж байна. Миний хувьд зуны эхэнд зулзагаа олсон болохоор яг ид том гэдэстэй үеээ өвөл өнгөрөөсөн. Тийм болохоор яг жирмслэлтэндээ зориулж бараг л хувцас аваагүй гэхэд болно, Загварлаг том хувцаснуудынхаа ачаар гэж хэлж бас болно.
Тэгээд дүн өвлийн хувтсас угаасаа ч том байхын тэр болгон гарах ч үгүй юм, тэгсээр байгаад хавар төрсөн дөө. Жирэмсний эхний 3 сард бие болоод сэтгэлзүйд бараг л өөрчлөлт ороогүй биеийн жин хүртэл 12 долоо хоногтой байхад яг л хэвээрээ байсан. Жирэмсний хяналтандаа 10дах долоо хоногтой үзүүлж шинжилгээнүүдээ бүрдүүлээд 12 долоо хоногтой орсон. Эрүүл мэндийн даатгалтай бол дүүргийн эмнэлэг дээрээ бүх шинжилгээгээ үнэгүй өгчихдөг, ийш тийш явахгүй их амар боловч манай дүүрэг(Баянзүрх) оочир гэдэг нь нэлээн байдаг юм байна лээ. Ернь бол шинжилгээнд явахдаа хэн нэг хүнтэй заавал хамт явах хэрэгтэй, тэгээд өөрөө сэргэлэн байж чадвал 2хон удаа л дүүрэг орно. Сэргэлэн гэж юу гэсэн үг вэ гэхээр бүх мэдээлэл болон бичиг баримтаа бүрэн болгоод очоорой гэсэн үг, тэгээд хамт яваа хүнтэйгээ 2 газар зэрэг зэрэг оочирлоол явчихвал бүх ажил өглөөний 10 хагас гэхэд дуусчихсан байна. Тэгэхээр эхлээд өрхийн эмнэлэгээс цусны шинжилгээний цаг авна. Жирэмсний хяналт гэхээр өрх зөвхөн цусны цаг л өгдөг, бусад цагуудаа дүүргийнхаа эмнэлэгээс авна. За тэгээд цусны цагаа авчихаад гэртээ хариад сокны жижиг шил угаагаад бэлдээд тавьчих. Тэгээд өглөө нь цусны шинжилгээгээ өгөхөөр очихдоо шээсээ давхар өгнө. Шээсэнд цаг шаардлагагүй. Шээс цусаа өгчихөөд шууд цаг авах газар нь очоод дотор болон жирэмсий эхо, мэдрэлийн эмч, мазокийн шинжилгээний цагийг авна. Аа тийн бас эмэгтэйчүүдийн эмч дээр цаг авна. Дүүргийн цаг өгдөг хүмүүс нь өөрсдөө чиний бүх цагийг зөрүүлээд шууд дараа дараагийнхдаа орж болохоор өгөх ёстой. Тэгж өгсөн эсэхийг нь сайн анзаараарай. Тухай өдрийн цаг байвал их сайн, байхгүй бол маргаашийнх нь цагийг өгнө. Тэртэй тэргүй чи маргааш нь очиж цусны хариугаа авна. 2дах өдөр нь очихдоо цусны хариугаа авчихаад шууд мазокоо өгчихвөл, цагийхаа дагуу бусад шинжилгээ үзлэгтээ ороод дуусах үед чинь мазокийн шинжилгээний хариу гарсан байна. Тэгээд бүх бичиг баримт, хариунуудаа аваад эмэгтэйчүүдийн эмч дээрээ ороод үзүүлнэ. Тэндээс чамайг дүүрэгийн хяналтанд байх уу, өрхийн хяналтанд байх уу гэдгийг чинь хэлээд өгнө. Ер нь нээх их зовиур байхгүй бол өрх дээрээ хяналтанд байх нь илүү амар. Ингээд 2хон өдөрт бүгдийг нь амжуулаарай. Өө тийм нэгдэх өдөр өрөх дээрээс цаг авахад илүү дээр санагдсан манайхан 2дах өдөрт тий дуртдай биш болохоор оочир дугараа харьцангуй бага байдаг юм байна лээ. Би 5 сартай давтан шинжилгээн дээрээ тэгж цаг авсан их амар байсан шүү. 5 сартайдаа энэ шинжилгээнүүдээ бүгдийг нь дахиж өгдөг. Миний хувьд 5 сартайгаас эхлээд гэдэс маань эрчимтэй томорч эхэлсэн бөгөөд 7,8 сартайгаасаа илт мэдэгдэж сүүлийн сардаа бүр тогоон чинээ гэгчээр томорсон. Яг төрөхийн өмнөх сүүлийн 7 хоногтоо сайн алхах хэрэгтэй гэдгийг нь мэдэхгүй бараг хөдөлгөөн хийгээгүй байсан чинь ганц 7 хоногт хүүхэд маань гэдсэндээ 400гр нэмэгдсэн байсан. Тэгээд бас 7 хоногоор илүү тээсэн. Энэ тухай дараа бичлэг оруулнаа. За охин маань сэрчлээ. Өнөөдрийн бичлэгээ дуусгая. 
Love MZF
Илгээх | 36 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах