Back to basic

Тдаааан, орой мэнд охидоо, бас ээжүүдээ баярлах. Оотд буюу хувцаслалтын пост бичиж байгаадаа баяртай байна.
1473428879
Хар болон шар өнгүүд, тэр дундаа хар алтлаг 2 хэзээд сайхан хосууд болдог. Тэгвэл өнөөдрийн зурган дээр би алтлаг шигтгээтэй богино хар даашинзаар гангарлаа. Гадуур нь том загвартай пиджак өмсөж, төмөр шигтгээтэй жижиг дөрвөлжин цүнх сонгов.
Энгийн нимгэн тирконы оронд элдэв хээтэй тирко их моодонд орох болсон харин миний өнөөдрийн сонголт хөлийг маш нарийхан харагдуулдаг давуу талтайгаас гадна гуяны дээд хэсэгтэй татуурганы секси хээтэйг нь  анзаарч байгаа байх. Хальт зөрхөд яг л чулки өмссөн гэж л харагддаг их гоё. Миний хувьд хар өнгө миний найз ч номер нэг сонголт хэзээ ч биш байдаг. Энэ өнгөнд нээх тийм дуртай биш ч түүний хуучирч моодноос гардаггүй, эмэгтэй хүнд заавал байх ёстой өнгө болохоор нь татгалзаж чаддаггүй. Тийм ч учираас өнөөдөр би 4 жилийн өмнө татуулсан энэ зургаа гаргаад ирэхэд хүмүүст таалагдаад зогсохгүй бас ч загварлаг харагдаж байна гэж зарим нь дүгнэж байна. За тэгээд өнөөдрийн хувцаслалт нээх тайлбар хэрэггүй харахад л ойлгомжтой тул илүү юм бичих шаардлагагүй байх. Өөр сонин хуучлая. Ойрноос үс маань ихээр унах боллоо ээжүүдээ яах вэ??? Угаас шингэн үстэй би чинь үс ихээр унаад байхаар халзарах вий гэж айх боллоо. Ганга өвс ургуулдаг гэж сонссон уналтанд хэр юм мэдэхгүй юм. Харин халгай маш сайн гэдгийг мэдэх боловч гадуур халгай олдохгүй байнаа. Сонгино сармисаар арчих гэхээр маамуутайгаа зууралдахаар бас болохгүй юм. Зав гарсан ч үнэрээс нь хүүхэд эмзэглэх байх гэк бодоод. За тэгээд ямар сайн арга байна хуваалцаарай. Би бас сайн арга ид шид олвол бичнээ. Аан тийм бас Хүүхэд асрах талаар ч юм уу, ер нь л жирэмслэлт энээ тэрээ, төрсний дараах хоол унд, бие сэтгэл гээд л асуух зүйл байвал сэтгэгдэлээр үлдээгээрэй, чадахаараа хариулт өгнөө. Сайхан амраарай. 
1473428900
1473428920

1473428936
1473429004
1473429028
1473428981
Love MZF
Илгээх | 33 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1)

mani.g harsandaa bayartai bn post maaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaash udaan huleesoon hehe
Зочин хэзээ бичсэн: 10:00, 2016-9-28 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах