Tulle skirt by Donna Bayar

Өдрийн мэнд ээжүүд болон охидоо. 
1474002076
Уг нь төлөвлөгөө ёсоор бол энэ пост маань өчигдөр орой орох байлаа, гэвч нялх маамуутай хүн тэр болгон юмаа санаснаар хийх боломж гарахгүй юмаа. Тэгээд л одоо охиноо унтуулчихаад өдрийхөө кофег уунгаа постоо бичээд сууж байна. Охин маань багадаа, багадаа ч гэж 2,3 сартайдаа их хэцүү унтдаг байсан юм, хамгийн ихдээ 30 минут эсвэл гар дээр цаг унтана, сайн унтлаадаа гэж бодоод орон дээр нь тавингуут л сэрчихдэг. Одоо тэр үеийг бодвол ээждээ юм хийх цаг гаргаад цаг хагасаас хоёр цаг сайхан унтдаг болсон нь надад сайхан л байна.
Зөвхөн манай маамуу тэгдэг байсан юмуу эсвэл хүүхэд бүр бага сартайдаа тэгдэг юмуу гэдгийг мэдээгүй л байна. Гол сэдэвтээ оръё. Өнөөдрийн постоороо загвар зохион бүтээгч Доннагийнхаа урласан хувцасыг танилцуулж байна. Дэрэвгэр торон юбка моод болж байсан үе ард хоцрох дөхөөд байгаа ч түүнийг өнгө, материал, мөрөвч зэргийг нь донжийг нь олоод хийж чадвал илүү шинэлэг загварлаг харагдах болно. Тэгвэл яг тийм юбкыг өнөөдөр би өмссөн байна. Дээгүүрээ дугуй мөртэй том загвартай тэгээд болоогүй цэцгэн хээтэй топ сонгосон маань хувцасыг маань улам орчин үеийн трэнди сонголт болгож харагдуулж байна. Энэ топыг хараад л харцаа салгаж чадаагүй бөгөөд өөр олон зүйлтэй хослуулж байгаагаар төсөөлөөд бодохоор үүүү гайхалтай шүүгээнд маань заавал байх хувцас яалтачгүй мөнөөсөө мөн. Гэхдээ зөвхөн блогийн зураг авалтанд зориулж ганц л удаа өмсөх боломж гаргаж өгсөн л дөө. Учир нь намаиг Донна маань өөрийн гараар үүнийг урлаад өмсөөрэй гэсэн юм. Урьд нь түүний скетчийн сургалтанд сууж байсан хүний хувьд оёдолын сургалтанд нь дахиж суух болсондоо туйлын баяртай байна. Хамгийн хурдан хугацаанд өндөр үр дүнтэй сургалтанд өөрийн цаг боломжиндоо тааруулаад сурахыг хүсч байгаа охид, бүсгүйчүүд, ээжүүд байвал доорх хаягаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай https://www.facebook.com/ubdesignclass/?hc_ref=SEARCH&fref=nf. Охин маань сэрэх гээд байна. Постоо энэ хүргээд дуусгая. Дараагийн постоор уулзацгаая. 
1474002099
1474002120
1474002139
1474002160
1474002182
1474002202
1474002634
Love MZF
Илгээх | 42 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах