Хүүхэд:Хариуцлага ба аз жаргал

Oh-Happy-Day-Jeanne_Streiff
Хариуцлага
: Хүүхэдтэй болох хүртлээ хүн хэзээ ч ямар их аз жаргал байдагийг нь мэдэрдэггүй гэдгийг өөрөө маамуутай болоод л мэдсэн. Хүүхэд бол аз жаргал, баяр баясгалан, утга учир гэсэн яриа урьд нь их ч сонссон мөн санал нийлдэг байсан ч өөрөө маамуутай болох хүртлээ, бүр хүүхдээ төрөх хүртлээ өндөр хариуцлагын тухай илүү их бодож, сүрддэг байснаа ойлгосон юм.
Тийм ч болохоороо нөхрөө хүүхэдтэл болъё гэх бүрт сурч байгаа, ажиллаж байгаа, дэлгүүр энээ тэрээ гэсэн шалтгаанаар үргэлж хойшлуулдаг байлаа. 2 тэрсхэн хүүхэдтэй айлын эгчийн өмнөөс ядарч, дуу чимээнд нь төвөгшөөдөг байснаа одоо бодохоор тэнэг байжээ гэмээр. Хүүхэд гээд л бодохоор түүний цэцэрлэг сургууль хүмүүжил эрүүл мэнд гэх том хариуцлага толгойд эргэлдэнэ, мөн миний залуу нас гоо сайхан ажил карьер гээд л бас бодогдоно.
Аз жаргал: Яг үнэндээ тэнэгээс тэнэг байж гэж бодох болсон, ийм сайхан аз жаргалыг, амьдралын баяр хөөрийг өөрөөсөө тэгж их түлхэж хойшлуулж яаж чадсан байнаа. Үнэн хэрэгтээ хариуцлагасаад байх шаардлагагүй юм билээ. Ямар хүний өмнөөс амьдарч, хүний өмнөөс хүүхэд гаргасан бишдээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөж, сайн хүн болгоно гэдэг бол хариуцлага биш аз жаргал шүү. Охид бүсгүйчүүд минь амьдралаа хамтдаа туулах тэр хүнээ олсон бол аз жаргалаа битий хойшлуулаарай. Магадгүй чи бүтэн жил хагас нүүрээ будахгүй, өндөр өсгийтөө хүссэнээрээ өмсөхгүй, биеийн чинь жин 10 хэдэн кг нэмж нийгмийн амьдралаас холдож, найз охидын шоу цэнгээнийг ор тас мартаж болох ч үүгээрээ чи амьдралын утга учир аз жаргалаа солино гэвэл хамгийн зөв наймаа тэр шүү. Чи гоё хамт олон дунд сайхан ажил хийдэг, амьдралын зорилготой, ажил хэрэгч бүсгүй байлаа ч урьд нь хэзээ ийм утгатай амьдарч байсангүй гэмээр утга учирыг ойлгуулах зүйл бол үр хүүхэд юм шүү. Өглөө болгон дутуу нойртой, сэгсийгээд сэрж байгаа ч амьдрал нэг л утга учиртай, аз жаргалтай тийм сайхан мэдрэмжийг зөвхөн бяцхан үрээсээ л мэдрэнэ. 
Хэзээнээс мэдрэх вэ: Зарим эмэгтэй жирэмсэн болсон цагаасаа, зарим нь зулзагаа төрүүлэнгүүтээ гээд л янз бүр л хариулт өгөх байх. Харин миний хувьд охин маань сар хагастай болох тэр үеэс жинхэнэ ээж байхын аз жаргалыг мэдэрч эхэлсэн юм. Жирэмсэн байхдаа "сүх далайтал үхэр амар" гэгчээр хүүхдийн тухай ямарч бодолгүй явж байсан гэдгээ сүүлд ойлгосон. Тухайн үед мэддэг байсан мэдлэг бол тойм төдий өнгөц л мэдлэг байсан байгаа юм. Айлын хүүхдүүд нэг харахад л төрчихсөн, нэг очиход л том болчихсон, тэгээд байж байтал ярьдаг болчихсон байдаг байсан ч нарийн ширийн зүйлийг өөрөө л хүүхэдтэй болж байж мэдэж авна. Тийм ч болохоор жирэмсэн үедээ их л амгалан байж. Харин дөнгөж төрөнгүүт юу мэдрэгдсэнээ одоо сайн санахгүй байна. Ямартай ч нэг бяцхан улаан амьтан час хийтэл уйлаад л цээжин дээр минь ирээд хэвтсэн юм. Би хараад л байсан, хөдлөх тоолонд нь унагачих вий дээ гэж бодоод л... Одоо тэгээд яах билээ мөөмөө хэзээ аманд нь хийх билээ, төрөнгүүтээ нэг час хийж уйлснаа одоо яагаад больчихов гээд л сонин сонин юм бодоод л хэвтэж байтал төрөх орноос буух болчихсон байсан. Өрөөндөө ороод хүүхдээ орон дээр тавьчихаад бас л юу хийхээ сайн мэдэхгүй гайхаад л... Ингээд л төрчихлөө, би ээж болчихлоо, сонин юмаа гэх мэт юм бодоод зулзагаа хараад л... Төрсний дараах мэдрэмж нэг иймэрхүү гайхах, юу хийх учираа олохгүй байх зэрэгцсэн байдалтай. За тэгээд гэртээ гарч ирээд мэдэхгүй зүйлс их олон гарнөө, ингэхээр яадаг юм бол, тэгэхээр яадаг юм бол гэж ийшээ тийшээ асуух, гүүгэлдэх, охинтойгоо дасах зохицож бие биеэ мэдрэх цаг хугацаа эхэлж байгаа нь энэ. Дээрээс нь би ээж болсон, хүүхэдтэй болсон, аз жаргалтай болсон гэх бодлууд толгой дотор эргэлдэнэ, мэдрэмж биш бодлууд шүү. Энэ бүх ачаалал, нэмэх нь гормоны огцом бууралт намайг стресст оруулж байсан гэдгийг зун хөдөө гэртээ очоод нэг өглөө сэрэхдээ л мэдэрсэн. Ингэж байтал охинтойгоо ч сайхан дасалцаж, би өөрөө ч цаг, заваа хувиарлах учираа олж бие маань ч тэнхэрч аз жаргалыг бага багаар мэдэрч эхэлсэн юм. Энэ бүхнээ ойлгож, мэдэх хүртэл сар хагас, мэдэрч эхлэх хүртэл яг 2 сарыг туулсан. Гэхдээ би хөдөө явж орчиноо солиогүй бол аз жаргалаа мэдэрсэн ч гормоноос шалтгаалсан бухимдал маань гарахааргүй байсан байх гэж одоо бодоод байгаа. Төрсөн эмэгтэй болгон өөр өөр байдаг ч, гормоны огцом бууралт бол бүгдэд нь адилхан тохиолдоно тийм болохоор өөрийгөө, өөрийхөө сэтгэлзүй, мэдрэмжээ чагнаад үзээрэй. Хэмжээлшгүй аз жаргалаа нэг муу гормоны гаралтай бухимдалд булаалгаж болохгүй шүү. Амжилт охидоо мөн ээжүүдээ. Аз жаргал хариуцлагын тухай сэтгэгдэлээ хуваалцаарай.
Love MZF
Илгээх | 45 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1)

bi
bi yag odoo tanii torohoos omnoh setgel zuitei bgaad bnaa. HARIUTSLAGA yag ingej bodogdood bolku bsiin. odoo ovoo uchiraa olmoor ch yum shig bolood yavchlaa. ghdee torsonii daraah gj bodogdood evgui l bn . . . hehe nadad tom tus bolloo. uneheeeeeer shan bichleg bolj. bayarlalaa Mani
Зочин хэзээ бичсэн: 10:10, 2016-9-28 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах