Ойрын өдрүүдэд

8ec45d393c38fc5bf1e35ceb2bddff99
Оройн мэнд охидоо, ээжүүдээ. Ээжүүдийн эгнээнд шилжээд тэднийг илүү ихээр ойлгодог болоод ирэхээр санаа бодлоо хуваалцах, зөвлөлдөх, зөвлөх гээд л олон олон бичих зүйлс толгойд орж ирж байна. Гэвч ойрд би нь
нөгөө яриад байсан оёдолын сургалтандаа суугаад үнэн зорилготой завгүй өдрүүд үргэлжилж байна.
Өөртөө өөрийн хүссэн хувцасаа оёж сурахаас гадна хамгийн гол нь бяцхан зулзагаа л гангалах гээд догдлоод идэвхитэйгээр суралцаж байна. Охинтойгоо зэрэгцээл унтахыг боддог хүн чинь гэрийн даалгавар нтртаа тусгай цаг гаргаад л янзын янзын. 10 жилд юм оёдог байхдаа гараар эргүүлдэг дээр үеийн орос машин хэрэглэж байсан бол одоо хөл гишгүүртэй автомат дээр суусан чинь хурдыг нь гүйцэхгүй муруй, сары сайхан явж өгч байна лээ. Хэд суугаад дасах байх. Ямартай ч анхны хувцасаа оёоод эхэлчихсэн. Усан цэнхэр өнгөтэй харандаан юбкыг яг стандартын дагуу эсгүүрээр, танаас хуниасыг мэргэжилийн түвшинд хийгээд оёж байна. Удахгүй өмсөөд ООТД пост оруулнаа. Нээрээ өнөөдрөөс охиндоо шөл өгч эхэлсэн. Хүүхдээ анх хоолонд оруулна гэдэг шинэхэн ээжүүдийн хувьд маш том асуудал байдгийг сүүлийн сар хагас маш ихээр мэдэрсэн учираас энэ тухай маш их судалгаа хийж байна. Ямар юмаар эхлэх дундуур нь юу өгөх, яг ямар ногоог хэдэн сартайдаа идэх вэ гээд л... Судлах тусам улам гүн судалмаар болоод яг яагаад энийг энэ үед нь өгөх ёстой юм бол гэж хайсаар суутал одоо овоо мэргэжилтэн болж байх шиг байна. Ер нь анх яагаад судлахаар шийдсэн гэхээр 1т охиноо яаж хоолонд оруулахаа мэдэхгүй, хүмүүсээс асуухаар бүгд өөр өөр хариулт хэл толгой эргэж эхэлсэн. Зарим нь тараг өг гэнэ, зарим нь шууд шөл өг гэнэ, зарим нь нухаш өг гээд л... 2т Охин маань жаахан харшилах гээд байдаг болохоор шууд дур мэдэж элдэв юм туршихаас айж байлаа. 3т Анх төрсөн цагаас эхлээд л хөхний маань сүү муу байсан болохоор охин маань холимог тэжээлтэй юм л даа. Гэтэл холимог тэжээлтэй хүүхэд хоолонд орохоор гэдэс нь их хямардаг гэж сонсоод сайн судлах нь л зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тиймээс энэ судалгааныхаа тухай тусгай пост удахгүй бичнээ. За тэгээд блогийн маань зураг хуулах эрх дууссан болохоор бэлдсэн байсан ООТД постныхоо оронд өөр өөр юм биччихлээ. Админ Алмас маань удахгүй сунгаад өгөхөөр дараагийн постоороо уулзацгаая. Сайхан амраарай.
Love MZF
Илгээх | 22 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах