Санзай ООТД

Оройн мэнд, охидоо, ээжүүдээ. Блогмны админ Алмас маань асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгсний ачаар ээлжит ООТД постоороо уулзаж байгаадаа баяртай байна. 
Sanzai5
Нөхрийн маань ажлынхан жилдээ нэгээс хоёр удаа гэр бүлүүдээ дагуулан салхинд гардаг юм. Би ихэвчлэн дагаж явдаггүй байсан ч энэ удаа зайлшгүй явах хэрэгтэй болсон далимаар хэдэн зураг татуулаад амжсан. Блог хөтлөж эхэлсэнээсээ хойш хөдөө явахдаа ч, салхинд гарахдаа ч аль болох загварлаг байхыг хичээх болсон.
Энэ маань зуршил болж эхэлсэн бөгөөд өөртөө итгэлтэй байхад их чухал нөлөө, түлхэц болдог болохоор энэ зуршилаа цаашдаа ч өнгөлж зүлгэсээр байна гэж бодож байгаа. Эмэгтэй хүн бүрт хэрэгтэй сайн зуршил учираас та бүхэн маань бас өөртөө хэвшүүлээрэй. Ганц хоёрхон дэтайл байхад л хангалттай шүү. Тэгэхээр энэ удаагийн салхилалт нөхрийн ажлынхантай болохоор хэтрүүлж болохгүй хэрнээ донжийг нь тааруулж даруухан загвардах шаардлагыг би өөртөө тавьлаа. Тэгээд шкафнаасаа ковбой гутал, том ноосон цамц, бүрх малгай гурваа гол зэвсэгээ болгон сонгосон нь зөв сонголт болж чадсан. Харин жижиг дөрвөлжин цүнхэндээ утас, уруул өнгөлөгч, салфетка гэх мэт ойр зуурын юмаа хийгээд үүрчихлээ. Мөн яаж зүгээр байхав гээд жижиг металл бөгж долоовор хуруундаа зүүсэн байгаа. Даруухан, энгийн хэрнээ цаг үетэйгээ хөл нийлсэн харагдахад том ноосон цамц, бүрх малгай 2 их тус болсон, пост уншигч охид маань ч гэсэн шүүгээндээ аль хэдийн эдгээрийг нэмчихсэн байх тийм үү?  Харин гутал бол салхилалт учираас өндөр гутал өмсвөл доог болохоос хэтрэхгүй. Тэгээд ч гүйж харайх хэрэг гарахад мэдээж намхан гутал л хамгийн оновчтой. Манай охид салхинд гарахдаа хэрхэн хувцсаа сонгодог тухайгаа сэтгэгдэлээр хуваалцаарай. Дараагийн постоор уулзатлаа түр баяртай.
Sanzai2
Sanzai1
1475156574
Sanzai4Sanzai3
Sanzai
Love MZF
Илгээх | 42 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах