БИГНЭЛТ ба ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ.

56ebcdc31e00008700704976.
Өнөөдөр би ээжүүдтэйгээ мөн ээж болохоор төлөвлөж буй охидтойгоо маш чухал, онцгой анхааралдаа авахаар нэгэн сэдвээр ярилцах гэж байна. Энэ сэдэв бол БИГНЭЛТ ба ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ.
1. Эхлээд би бигнэлтийн тухай яръя. Ямар ч ээж хүн хүүхдээ төрөнгүүт даарчих вий, өвдчих вий, тавгүй байх вий гээд л санаа зовниж эхэлдэг.
Дээрээс нь манай улс эрс тэс уур амьсгалтай, нэг өдөр 4 улиралыг үзэх боломж монголд л байдаг гэж нэгэн найз маань хэлж байсан нь оргүй зүйл биш. Тийм учираас ээжүүд бид даарч байснаас гээд л хүүхдээ зузаалах хандлага давамгайлдаг. Би ч бас ялгаагүй тэгж байсан. За тэгээд эмээ нар нэмэгдэхээрээ ч алж өгнө. Даарчихна давхарла, зузаал гээд л байна шүү дээ. Дээр үед монгол гэрт дөнгөж төрсөн нярай маамуу, нялх биетэй ээж 2 хаалга онголзуулах болгонд салхи нэвт гээд төсөөлөөд бодохоор арга ч үгүй биз гэж бодогдоно. Мөн монгол гэрийн температур тогтмол биш, галлангуут маш халуун, галгүй бол хурдан хүйтэн болдог нь хүүхдээ бигнэх нэг шалтгаан болдог байсан байх. Тэглээ гээд хэтрүүлж болохгүй. Учир нь бид одоо тогтмол температуртай байж чадахаар болсон. Байранд бол паартай, гэрт бол нүүрстэй. Хаалга цонх онголзуулах асуудлаа мэдээж өөрсдөө шийдчихнэ. Нүүрс модноос удаан асаж, халуунаа удаан барьдагаараа давуу талтай гэх мэт. Тиймээс миний хэлэх гээд байгаа гол зүйл бол хүүхдээ битгий бигнэ. Хэрвээ зориг гаргаад зөв хэрэгжүүлж чадвал таньд болон таны хүүхдэд маш их ач тустай, мөн их амар байх болно. 
2. Чийрэгжүүлэлт, хэрхэн яаж. Энэ их энгийн гэхдээ бага зэрэг хугацаа болон ур чадвар шаардана. Учир нь хүүхдийн сараас хамаараад өөр өөр арчилгаа шаардана. Товчхондоо аль болох багаас нь дасгах юм бол илүү амар. Тэгэхээр миний үзсэн видеон дээр юу гэж зөвлөсөн бэ гэхээр. 1т Бага багаар дасгаж эхлээрэй. 2т Та тухайн нөхцөл байдал(үүнд гадаа, гэрт, хээр агаарт, хөдөө, модонд, тал газарт, байшинд, гэрт, өвөл, зун гээд л танаас шалтгаалахгүй бүх нөхцөл) болон цаг агаараа сайн мэдэрч ойлгосон байх хэрэгтэй. Жишээ нь та төрөөд 14 хонож байгаа, хүүхэдтэйгээ салхинд гарах гэж байна. Намар болж байгаа бөгөөд гадаа нэмэх 15 градус, бага зэрэг үүлтэй байнаа гээд төсөөлье. Өөрийгөө болон зулзагаа хэрхэн хувцаслаж гарахаа бодоод үзээрэй. 3т Өөрийгөө хүүхдийнхээ оронд тавиад үз. Тэгээд та тухайн градуст яаж хувцаслах байсан бэ гээд бод. Хэрвээ та подволкон дээрээ 1 цамц өмсөөд гарна гэж бодож байгаа бол хүүхэддээ подволкон дээр нь нэг цамц, дахиад нэг цамц гэж тооцоолоод гараарай. 4т Гадаа хасахруу орчихоогүй бол гуталны тухай март. 5т Гэртээ байхдаа, тогтмол температурт хэрхэн хувцасаа тохируулахаа бодоорой.
3. Би хэрхэн хэрэгжүүсэн бэ. Би хавар 3 сарын сүүлээр төрсөн. Хүн болгон сайхан ирж яваа цагт төрлөө гэж хэлж байсан ч хаврын олон ааштай цаг агаарт охиноо бигнэхгүй байна гэдэг их ур чадвар шаардаж байсан. Тэгээд тэр орон гаран цаг агаар маань 5 сарын сүүл хүртэл үргэлжилдэг юм байна лээ шдээ. Зөвөлгөөний дагуу би охиноо багаас нь дасгахаар шийдсэн бөгөөд төрөөд 10 хоноод бид 2 анхны салхилалтаа эхэлсэн. Эхний өдөр хавар л юм хойно зэврүүн салхитай байсан, охиндоо нимгэн даавуун малгай өмсүүлээд, нимгэн өлгийнд өлгийдөж давхар зузаан хөвөнтэй өлгийнд өлгийдөөд чихийг нь бөглөөд аваад гарлаа. Эхний өдрөө 30 минутаар гарлаа. Салхи гайгүй болонгуут нь эхлээд охиныхоо чихний хөвөнг ааваас нь нууж байгаад авчихсан. Дараагийн өдөр нь цаг агаарын байдал нь бараг өөрчлөлтгүй байсан болохоор хувцаслалт ижил бөгөөд гарах хугацаагаа 45 минут болгож сунгаад гэрээс гарахдаа л чихэнд нь хөвөн хийгээгүй. Гэхдээ салхи ширүүсвэл хийнэ гээд хөвөн бэлдээд гарсан л даа. Өдөр өдөрт гарах хугацаагаа сунгасаар бид 2 эхний 7 хоногтоо багтаагаад шууд нэг гаралтаар 2 цаг гадаа гардаг болсон бөгөөд чихэндээ хөвөн дахиж хийгээгүй. Салхинд гарсан 3дах өдрөөсөө зузаан өлгийгөө бас бага багаар энгэрээс нь эхэлж задгайлж эхэлсэн бөгөөд охиноо 4 долоо хоногтой болох үед ханцуйгүй бодин дээр нь ханцуй, өмдтэй боди өмсүүлээд нимгэн даавуун малгайтай элдэв даавуу нэмэлт юмгүйгээр зузаан өлгийнд нь ороогоод гардаг болсон байлаа. Энэ мэт бага багаар эрчимтэй нимгэлсээр байгаад 6 сарын 1н хүүхдийн баяраар нүцэглээд наран шарлага хийгээд явж байсан. Би дасгах хугацаагаа 3,4 хоног байхаар тооцоолж нимгэлсэн бөгөөд үргэлж бэлэн байдалд нөмрүүлэх ороох өлгий авч гардаг байсан бөгөөд тэрийгээ аль болох хэрэглэхгүй байхыг эрмэлзсэн. Дасгах дадал нэг иймэрхүү амжилттай явагдсан бөгөөд 1р буюу бага багаар дасгах аргынхаа учрыг олоход 2,3дах арга үргэлж хамтдаа дагалдаад хөгжчихнө. Харин 4дэх буюу хөлнөөс бигнэхгүй байх аргыг хэрэгжүүлэх гэж нэлээн юм болсоон. Эхлээд эмээ нарын эсэргүүцэлтэй тулав. Хүүхэд даарууллаа, харин ч хүүхдийнхээ хөлийг хурганы арьсаар ороох байтал оймс ч өмсүүлэхгүй арай дэнднээ гэх мэт хөлийг нь байнга барьж үзээд гуя шилбэ нь өөрийнх нь гарын дулаанаас жаахан л хүйтэн санагдвал өмд өмсүүл гээд л... Гэртээ байхдаа оймсны асуудал, гарах гэхээр гутлын асуудалтай их тулсоон. Бараг л эхний 3 сар, зуны халуунд хүртэл оймсны асуудал сөхөгдөх гээд л ганц нэг яриад л байсан. Би эхэндээ үүнд нь стрессдэж байснаа сүүлдээ орчин үе өөр болсоон гээд л гүрийдэг болсон байлаа. Дараа нь хөндлөнгийн хүмүүсийн шүүмжлэлтэй тулна. Салхилаад явж байхад л хажуугаар чимээгүй гарахгүй, хүүшээ хөлд нь юм өмсүүлээчээ, ёстой муу байдаг гэж ирээд л зөвлөж гарна. Харин одоо намар болоод гадаа хүйтрээд эхлэнгүүт би тэр үед өөрийнхөөрөө гүрийснийхээ үр шимийг хүртэж маш баяртай байгаа. Мөн эмээ нь ч бас надад баярлах болсноо хэлээд зогсохгүй одоо өөрөө найзууддаа ач зээ нараа битии бигнээрэй найзаа гэж ирээд л зөвлөдөг болсон. Одоо ч гэсэн бид 2 гутландаа ороогүй л байна. гарахдаа ноосон тиркон дээр нэг оймс өмсөөд өмдтэй нимгэн боди өмсөөд тэгээд гадуур хувцасаа өмсөөд гөрч байгаа. Эмээ нь саяхан хэзээнээс гутал өмсөх вэ одоо ч өвөл болох гэж байна тэ гэж сануулж байсан хэхэ. 5дах аргыг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ гэхээр, нярай байхдаа охин маань гэртээ нимгэн өлгийгөөр өлгийдүүлж байдаг байж байгаад сар хүрэнгүүтээ хувцас өмссөн. подволкон боди нэг оймс өмсүүлээд өмдтэй боди нэмж өмсүүлээд байдаг байлаа. Тэгээд халаалт зогсонгуут би өөрөөрөө бодож байгаад хувцасыг нь тохируулж байсан би гэртээ шорт өмсвөл охиндоо дан өмд, би гэртээ өмд өмсвөл охиндоо 2 нимгэн өмд гэж тооцоолоод тохируулахад яг болдог. Тэгээд 2,3 сар хүрээд ирэнгүүт аяндаа учираа олоод ирнэ. Тэгээд учираа олоод ирэхээр хүүхэд чинь танаас ч нимгэн хувцаслаж эхлэнэ дээ. Одоо охин маань гэртээ сууж, мөлхөж сурах гэж байгаа болохоор газар гудас дэвсээд байдаг болсон газраар илүү сэрүүн байдаг ч охин маань оймс, өмд өмсөхгүй нэг бодитой л өнжиж байгаа. Зураг дээрх маамаа шиг.
4. Үр дүн. Өлчир чийрэг хэр баргийн хүйтэнд ажрахгүй зулзагатай болно. Ханиад хүрлээ гэхэд хоолой нь өвдөхгүй, халуурахгүй учир зовиур бага уйлагнах ч бага. Мөн С витамин 3 өдөр өгөхөд л эдгэх тийшээ болоод ирнэ. Шөнө унтахад нь юм нөмрүүлэх ч шаардлагагүй гэх мэт маааш сайхан давуу талуудтайн дээр хүүхдэд маань өөрт нь хамгийн сайн. 
5. Анхаарах зүйл. Маш бага багаар дасгана. Нурууг нь дааруулахгүй байх. Гадаа гарахдаа нурууг нь өөртөө нааж тэврэх хэрэгтэй. Тэрэгтэй бол санаа зоволтгүй тэрэг их нөмөртэй үргэлж салхины өөдөөс биш л бол хаашаа ч харж сууж болно. Илүү лавлаж асуух зүйл байвал сэтгэгдэлээр үлдээгээрэй.
Love MZF
Илгээх | 62 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах