Lace on lace

Оройн мэнд. Охин маань ойрноос огцом хөдөлгөөн ороод ээжтэйгээ байнга зууралдааский. 
1476802258
Шалан дээрх гудаснаасаа давж гарчих гээд, эсвэл хаашаа ч хамаагүй савж уначих гээд үргэлж л дэргэд нь хараад тэврээд эсвэл тэргэн дээр нь авахгүй бол ганцааранг нь орхиод юм хийнэ гэдэг ойлголт бараг байхгүй боллоо. Уг нь өөртөө 7 хоногт дор хаяж нэг пост оруулна гэж даалгавар өгсөн чинь байхгүй шүү кк.
За ямартай ч одоо ингээд шинэ постоо нийтлэх гээд бичээд сууж байгаадаа баяртай байна. Тэгэхээр өнөөдөр би торон дээт тор гэдэг пост бэлдлээ. Бага зэрэг дэрэвгэр нээх богино биш энэ хээтэй торон юбкаа би 3 жилийн өмнө тор дөнгөж хит болж эхэлж байхад Н&Мээс дурлан дурлан авч байлаа. Харин дээгүүр нь өмссөн зузаан торон цагаан пиджакийг нэг солонгос барааны дэлгүүрээс авч байсан юм. Энэ 2ыг хослуулаад өмсөхөөр ажил хэрэгч хэрнээ загварлаг, бас нэг тийм эмэгтэйлэг төрх бүрдээд байдаг юм шиг санагддаг. Гэхдээ пиджакан дотуураа ямар юм сонгохоос бас их шалтгаалана л даа. Хэд хэдэн удаа энгийн даавуун бариу цамц майктай өмсөж байсан ч энэ удаа би хошуу захтай цэгэн хээтэй цамц дотуур нь сонголоо. Жирэмсэн болохоосоо өмнө үсэндээ ийм цэнхэр сор хийлгэж байсан юм. Гэхдээ үүнээс хойш дахиж үсээ өөр өвөрмөц өнгөөр будуулахгүй гэж шийдсэн. Учир нь зөвхөн доод хэсэгийг нь будахад л аймар гэмтсэн байсан, бүхлээр нь будвал балрах байх. Нээрээ гэснээс ойрд үс их унаад хугараад байхаар нь хамаатныхаа 2 нялх хүүхэдтэй эгчээсээ зөвөлгөө авсан чинь үсний хенна будаг их тэжээлтэй сайн гэх юм. Энэ талаар дуулж мэдсэн юм байвал туршлагаа хуваалцаарай. Би өндөгний, халгайний гээд маск тавьж байгаа ч үр дүнгийн сайн мэдрээгүй л байна. Харин сүүлд алеогаар маск тавьсан их таалагдсан, намираад л гялалзаад л явчихсан. Харин уналт, хугаралд хэрхэн нөлөөлөх юм бүү мэд. Дараагийн постоороо зулзагынхаа бор хоолны тухай бичнээ. Сайхан амарцгаагаарай. 
1476802303
1476802280
1476802349147680236214768023761476802391
Love MZF
Илгээх | 26 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1)

Хөхүүл эхчүүдэд зориулсан витамин гэж байдаг байх aa. Үс тэгж хугарч байгаа нь ямар нэг витамины дутагдал байж магадгүй шүү.
Зочин хэзээ бичсэн: 17:30, 2016-10-19 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах