Хүүхдийн хооллолт: Ногооны нухаш

 Түрүүчийн бичлэгтээ охиноо анх хэрхэн хоолонд оруулж эхэлсэн тухайгаа бичсэн бөгөөд энэ маань хэд хэдэн цуврал пост болохнээ. pL3niwY3uTxabt1vg52msg
Тэгвэл өнөөдөр үргэлжлүүлээд ногооны тухай бичье. Олон олон судалгаа хийсний үндсэн дээр 2 долоо хоног цагаан будааны каш өгснийхөө дараа охиндоо ногооны нухаш өгч эхэллээ. Ингэхдээ Gerber-ын ногооны нухаш сонгосон ба эхлээд хулуу, лууван, брокклины нухаш авч бэлдэв.
Мөн шууд органик гэрийн аргаар бэлтгэсэн ногооны нухаш илүү хүчтэй байдаг болохоор хүүхдийн гэдэс эвгүйрэхдэг гэж сонссон тул ийм сонголт хийв. Хамгийн эхлээд хулууны нухашийг багаар дасгаж өглөө. Луувангаас чихэрлэг бага брокклиноос арай амтлаг болохоор тэр. Баас нь жаахан ногоон өнгөтэй болсоноос өөр онц өөрчлөлт байсангүй. Хулуугаа 4 өдөр өгөөд броккли мөн 4 өдөр тэгээд лууван өгөв. Мөн цагаан будааны кашаа дууссан тул шинээр бор будааны каш авлаа. Урьдын адил сүүнд нь нэмээд л өгчихсөн. Бор будааны каш илүү өег, витаминлаг, тэжээлтэй байдаг санагдсан учираас одоо ихэвчлэн бор будааны каш идаж хааяадаа овъёс бананатай гэх мэт өөр каш идэж байгаа. Охин бид 2ын каш бусад агуша, фрутта няня нтраас арай үнэтэй байсан болохоор, мөн охин маань элдэв харшил гарахгүй сайхан байсан болохоор ээж нь давраад Хуманагийн эрдэнэ шишийн каш авч идүүлээд буруудсан кк. Шууд харшлаад биеээр нь юм туурсан. Надтай адилхан хүүхэд нь харшламтгай ээжүүд байвал мэдүүштэй юм байна лээ шүү. Магадгүй арай чихэрлэг байсан байх, тэгээд дахиж кашаа солих тухай бодохоо больсон. Аа бас ногооны нухашаа тасалгааны температурт байлгаад өгч болно гэж ээжүүдээс сонссон ч би жаахан халаагаад өгч байсан. Одоо ч гэсэн аяган доор нь жаахан халуун ус хийгээд бүлээн өгдөг.  Энэ харин дажгүй зөвдөөд явчих шиг болсон. Мөн нэгэнт маамуугийнх нь гэдэс каш ногоондоо дассан, элдэв риакци өгөхөө больсон бол нэг ногооны нухашаа үдээс өмнө, өөр нэгийг үдээс хойш гээд сольж өгч үзээрэй. За буцаад сэдэврүүгээ оръё. Ингээд бэлэн нухшандаа амжилттай дасаад өглөө сүү каш, үдэд нухаш, өдөр сүү каш, үдээс хойш нухаш орой сүү каш гэсэн дэглэмээр 2 долоо хоноод гараар бэлтгэсэн ногооны нухашруу орлоо. Ингэхдээ мөн л хулуугаар эхэлсэн бөгөөд харин ногоогоо олшруулав. Цэцэгт байцаа, цагаан хулуу, чихэрт төмсийг нэмж оруулж өгөв. Нухашаа бэлдэхдээ ногоонуудаа жигнээд, жаахан буцалсан устай хольж блендэрдээд өмнөх нухашныхаа шилэнд төрөл төрлөөр нь хийгээд тавьчихна. Их амархан бөгөөд эрүүл, давуу тал нь олон төрлийн сонголттой. Сар ахих тусам охин маань улам л олон төрлийн ногоо иддэг болж байна. Зарим ээжүүд жимсний нухаш өгч эхэлсэн гэж сонссон ч би ээжүүддээ ногоогоор эхлээрэй гэж зөвлөмөөр байна. Учир нь хүүхэд эхлээд амттай зүйлээс идчихээр ногоо идэх тийм ч дуртай биш байдаг гэсэн. Зарим хүүхдүүд 3,4 нас хүрсэн ч ногоо нээх иддэггүй, тэгээд баас нь хатаад байдаг болчдог гэж уншсан. Ер нй тэгээд мааш сайн судлаад байхаар хамгий зөв шийдэл заавал олддог  юм шиг санагдсан шүү. Дараагийн бичлэгтээ жимсний нухаш, мөн шөл ууж эхэлсэн тухайгаа оруулнаа. Сайхан амраарай.
Love MZF
Илгээх | 149 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах