Зани ойрд юу хийв?

trust-quotes-you-cant-connect-the-dots-looking-forward-you-can-only-connect-them-looking-backwards-so-you-have-to-trust-that-the-dots-will-somehow-connect-in-your-future-steve-jobs
Сайн уу? Гэнэт блогоо бичмээр санагдлаа. Жил гаран блогоо бичсэнгүй. Ажил ажил бас дахин ажил гэхдээ завгүй байх мѳч болгон эргээд харахад хоорондоо холбогдоод утга учиртай амьдралын эхлэл болж байна. 

Энэ хугацаанд Зани гэдэг хүн ѳѳрийнхѳѳ хэрэгцээнээс илүү сэтгэж сурсан гэж хэлж болно. Бусдад туслах ѳчүүхэн сэтгэл байхад л ѳѳрчлѳлт эрвээхэйн дэвэлт шиг давалгааг авчирдаг. Хэн нэгэнд буруу тохож, хэн нэгэн хийх ёстой юм шиг амьдарснаас ѳѳрѳѳ тэр бүгдийг бүтээх бүрэн боломжтой. Ингээд ѳнгѳрсѳн жилийн хугацаанд сайхан сэтгэлтэй хүмүүстэй хамтраад ТББ байгуулж, хѳдѳѳгийн алслагдмал 500 гаран гэр бүлүүдэд туслалаа. Ирэх онд хѳдѳѳ орон нутагт хэрэгцээтэй эмнэлэг, сургуулийн засварын ажилд орохоор тѳлѳвлѳж байна. Сэтгэл байхад бүгд бүтдэг. 

Би залуусын боловсролд, хувь хүний хүмүүжилд маш их санаа зовдог байлаа. Гэтэл багш болоод 100 гаран хүүхдэд хичээл заахад сарын дотор л ѳѳрчлѳгддѳгийг харсан юм. Тиймээс энэ талаар үнэ тѳлбѳргүй сургалт явуулж эхэлсэн маань хэзээ нэгэн цагт үр дүнгээ ѳгнѳ гэж найдаж байна. Том зүйлс хийх гэж хичээхгүй дор бүрээ маш бага хэмжээгээр ѳѳрчлѳлтѳд бэлдэж, бусдад чадлаараа туслах хэрэгтэй. Хэн нэг ѳѳр мундаг хүн биш. Зѳвхѳн чи ѳѳрѳѳ бага ч гэсэн хийх ёстой.

Ѳѳр юу хийв дээ? Энэтхэг явж үзлээ. Сонирхолтой соёлтой ч гайхамшигтай заваан. Үнэ хямдхан ч аялахад аюултай гэх мэт эсрэг тэсрэг холимог мэдрэмж тѳрсѳн аялал байлаа.  Гэхдээ сонирхолтой нь аялах үед онц санагдаагүй ч, аялалаас ирсэний дараа их ѳѳрчлѳлт авчирсан аялал байлаа. Миний хувьд хол явах бүрт тайлбарлаж боломгүй нэг зүйл сураад байгаа мэт санагдах болсон болохоор аль болох их аялаж байхаар шийдсэн. Бас зүгээр л аялахын тулд мѳнгѳѳ хураагаад мѳрѳѳдлѳѳ биелүүлж байгаа залуусаас урам зориг авлаа. 

Яг одоо утга учиргүй мэт санагдаж байгаа үйлдэл бүхэн ирээдүйд холбогддог. Стив Жобсын энэ үг миний хамгийн дуртай ишлэл. Заримдаа яг одоо юу хийгээд байна даа гэж бодогддог ч утга учиртай, зорилготой хийсэн бүхэн тэр дороо үр дүнгээ ѳгѳхгүй ч ирээдүйд ямар нэг хэмжээгээр тусаа ѳгдѳг. 


За ѳѳр юмгүй дээ тун удахгүй дахиж бичлэг оруулнаа. Загвартай холбоотой гэхээс илүү хувийн бодол давамгайлсан бичлэгүүд байх болов уу даа. 
Илгээх | 48 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1)

Tanig nomin uulzalt der xarsan, dotno tanilcaj zovlgoo avj bolxuu ?
Зочин хэзээ бичсэн: 17:27, 2016-11-8 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах