Сарын дараа

Бүтэн сарын дараа өнөөдөр л нэг комоо ассгаад блогтоо орж ирээд сууж байна. Энэ хугацаанд завгүй байсан уу гэвэл бас үгүй, тэгээд завтай баигаад байна гэхээр нэг мэдэхэд л өдөр өнгөрчихсөн унтах болчихсон байх юм. Нялх маамуутай ээжүүд иймэрхүү асуудлыг илүү сайн ойлгох байх. Шинэ сарын эхээр охин маань хоолны хордлого авч бараг 10аад хоног үргэлжилэв. Ёстой онцгүй. Ердөө 4,5хан ширхэг луувангаас болж бор хоолонд амжилттайгаар орсон бүх хөдөлмөр маань талаар болох шиг л боллоо.
Өнөөдөр эхлээд энэ тухайгаа бичье. Охин маань бантангаа, кашаа идээд л хажуугаар нь боорцог мэрдэг болоод их л хаппи байлаа. Нэг орой гэртээ цуйван хийгээд аав, ээж, эмээ нь хоолоо идээд сууж байтал охин маань нэхэж гардаг байгаа, эмээ нь луувангаас нь амсуулчихуу гэхээр нь эхлээд яахын, хэрэггүй гэлээ. Тэгсэн эмээ нь хүүхэд горьдоод байхад гэж ирээд л нэг лууван өгч орхив. Охин жигтэйхэн дуртай дахиж нэхэж идээд нэлээн хэдийг идсээн. Орой болж бүгдээрээ унтлаа, үүрээр 5н цагийн үед охин маань нээх чанга уйлснаа л бөөлжчихсөн, дан луувангаар. Сайн бөөлжиж аваад унтаад өгөхөөр нь гайгүй юм бодсон чинь өглөө босоод л шингэн баагаад, юу ч өгсөн бөөлжөөд аймар юм болов. Хөөрхий 8хан сартай бяцхан амьтан дороо нүднээс гараад явчихаж байгаам чинь. Тэгээд эхний өдрийнхөө оройноос нь эхлээд халуурч эхлэв. Шөнөжин халуурч, үүрээр түргэн дуудаж үзүүллээ. Линекс, хоросол, Флюмоксин гээд 3 эм бичиж өглөө, халуун бууруулахад зориулж нурофен бичсэн байлаа. Флюмоксин гэдэг нь антибиотик байсан учираас нээх өгье гэж бодсонгүй. Учир нь анти гэхээр ангижруулна, биотик гэхээр ашигтай бактери хордлого аваад гэдэс нь гүйлгэж байгаа хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл бол гэдэгний ашигтай бактери шүү дээ. Бас би урьд нь нурофены тухай сөрөг мэдээлэл авсан байсан болохоор нэг л хаширлаад өгмөөргүй санагдав. Тэгээд дахин судлахаар шийдэж, нетээс болон эмч эгч, сувилагч дүүгээсээ нэмэлт мэдээлэл авав. Мөн эмийн санчаас ч давхар асуулгаад ямартай ч нурофенээ панадол гэж сиропоор соличихов. 
panadol
Одоо бол маш зөв шийдвэр гаргасандаа баяртай байгаа. Түргэний эмчийн бичиж өгсөн эмнүүдээс 1ийг нь сольж, 1ийг нь өгсөнгүй тул, дахиад өөр эмч хайв. Ашгүй насаараа хүүхдийн эмчхийж байгаа нэгэн эмчийг хамаатны эгч олж өглөө. Өө бурхан минь, ашгүй нэг буянтай, мэдлэгтэй, туршлагатай хүнтэй танилцаад авсан шүү. Эмч охины шинж тэмдэгүүдийг сонсоод халдварын шинжтэй суулгалт байна гэж хэллээ. Тэгээд түргэний эмчийн хэлсэн 3дах эмийг бас өгөх хэрэггүй гэдэг байгаа. Харин өөрөө шинэ эмчилгээ хэлж өгсөн нь маш сайн таарсан.
Эмчилгээнд Стопдиар сироп 6 цагаар 3 хоног, 8 цагаар 2 хоног. Нийт 5 хоног.
st1
Смекта өглөө, оройд нэг нэг уутыг хүүхдийн баас өтгөрч хэвийн болтол өгнө, энэ нь ходоодонд өнгөр суулгадаг. Баас өтгөрөнгүүт зогсоохгүй бол баасыг хатаадаг
3909411182_8f2f4917d7_o
Хоросолыг бага багаар байнга өгөх, шингэний дутагдалд орохоос сэргийлж.
Oralit-200-3
Тэгээд хордлого нь бүрэн тайлагдсан ч хоол нь шингэхгүй шингэн баагаад байвал Бифидум бактери өглөө орой 2 шил өг гэж зөвлөв.
866bb78becc9c0615ce152e926b799d8
Үнэхээр ч манай охины хордлого тайлагдаж халуурахаа больсон ч хоол нь сайн шингэхгүй, шингэн баасан хэвээр байлаа, тэгээд бактериа 5 хоног, мөн мезим 1/4өөр 3 хоног өгөөд арай гэж намдааж авлаа. Одоо бид 2 эргээд бага багаар энгийн хооллолтондоо шилжиж байгаа. Нээрээ хүүхэд суулгалттай үед сүү, сүүтэй каш нь өгдөггүй юм байна. Тэгээд бид 2 Nestle-гийнхаа сүүгүй цагаан будааны кашыг буцалсан усанд найруулаад 5 хоног идэв, тэгээд арай сэнсрэх байх гэж бодоод сүүгүй бор будааны каш өгөөд өчигдөрөөс сүүгээ ууж эхэлсэн. Хөөрхий үр минь 500гр турсан байна лээ. 2 хоногоос эргээд бага багаар бантандаа орно гэж бодоод байж байна. Нээрээ хордлоготой шингэн дутагдаж байх үед хүүхэд хоросолоо уухгүй байх маш хэцүү, хүчээр өгөөд ч уухгүй. Бид 2 шингэний дутагдалд орох шахсан ч вакадогийн ионжуулсан ус гэж юмыг олж нээснээр асуудлаа шийдвэрлэж чадсан. 
1
Нэг уутыг 50мл усанд найруулах заавартай ч би 100мл усанд найруулж өгч байсан, миний хувьд шингэнийг хурдан нөхөх чухал байсан учираас тэр. Мөн амтлаг болохоор охин маань хэт дасал болохоос сэргийлж илүү усанд найруулсан хэрэг. Энэ усыг нь өгчөөд хоросол өгсөн чинь уугаад эхэлсэн их сонин. Магадгүй үнэрт нь бас учир байгаа байх. Хэрвээ таны маамууд ижил асуудал тулгарвал өнөөдрийн пост маань жаахан ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж бодож байна. Асуух зүйлээ сэтгэгдэлээр үлдээгээрэй.
Love MZF
Илгээх | 30 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)