Winter OOTD

Өнөөдөр олон албан газруудын шинэ жил болж байгаа бололтой, гадуур хөл хөдөлгөөн их гэж жигтэйхэн. 
1482470273
Харин гэртээ маамуугаа өсгөөд сууж байгаа над шиг ээжүүдийн хувьд энгийн л нэг өдөр болж байгаа байх. Шинэ жил дөхөөд сэтгэл зүрх гэгэлзээд нэг л гоё. Өнгөрсөн жилийн өдийд цүдгэр гэдэстэй байсан бол, өнөөдөр аль хэдийн туршлагатай ээж болчихсон сууж байна. Харин ирэх жилийн өдийд юун тухай, ямар сонинтойгоор блогоо бичээд сууж байх бол.
Охины маань анхны шинэ жил болж байгаа болохоор аав бид 2 нь их л догдлон байж модоо заслаа. Хамгий гоё, хамгийн том ногоон гацуур засах гэж их л хичээлээ. Охин маань дуртай гэж жигтэйхэн, гэрлийг нь асаангуут л Ө гэдгийн кк. Өө гэж уртаар биш шүү Ө гэж богиноор дуугардгийн хөөрхөн. Хүүхэд том болох тусмаа улам л хайр хүргээд байхымаа. Шинэ шинэ зан ааш гаргаж, хэн ч заагаагүй байхад шинэ зүйл сураад л... Сая гэхэд л надтай хамт энд сууна гэж уурлаж байгаад арай гэж унтуулаад постоо бичээд сууж байна. Ойрд завсарлаад байсан оотд постоо бичээд сууж байгаадаа таатай байна. Болж өгвөл ойрхон оруулахыг хичээнээ.Би төрснөөсөө хойш охиноо салхилуулахаар гарах болгондоо гялс шүүрээд өмссөн ч хэрхэн загварлаг ээж харагдаж болох тухай нэлээн боддог байлаа. Тэгээд хэд хэдэн хувцаслалтын санааг бодож олсны нэг бол том ноосон цамц, жижиг дэрэвгэр юбканы хослол, дээрээс нь өнөөдөр би өнгийн тирко өмссөн байгаа. Хүүхдээ тэврээд гарахаар бол намхан арзгар гутал өмсөөд, тэрэгтэй гарахаар бол өсгийтэй гутал өмсөөд л болоо. 15 оны намар хаврын аль нэгэнд нь саарал хүрэн, сарал ягаан өнгүүдийн байж боломгүй мэт хосолгоонууд блоггеруудыг байлдан дагуулж өнгөний хувьд хит трэнд болж байсныг хэзээ нэг өдөр туршиж үзнээ гэж боддог байлаа. Харин өнөөдөр хүслээ биелүүлж санаагаа амраав. Уг нь өнөөдөр юм оёж байгаа тухайгаа бичих бодолтой байсан чинь амжихгүйнээ. Маамуу маань сэрэх гээд байна. Дараагийн постоор уулзацгаая.
148247029014824703031482470322148247033714824703501482470365
Love MZF
Илгээх | 14 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)