Bye 2016 Hi 2017

Шинэ он гарахад 2хон хоног үлджээ. Саяхан л 16 он гарах гээд цүдгэр гэдэстэй догдлоод сууж байсан санагдаж байна.
hobby4
Харин 10 жилийн өмнөх яг энэ өдөр би амьдралынхаа хамгийн том бөгөөд зөв сонголтыг хийж байж. Амьдралын ханиа сонгоно гэдэг амьдралынхаа 95 хувийг сонгож байна гэсэн үг гэж хаа нэгтэйгээс уншиж байсан, маш үнэн үг юм. 10 жил гээд өнөөдөр сонсоход мааш урт хугацаа мэт боловч бидэнд өөрчлөгдсөн зүйл их л ховор мэт санагдаж байна.
Магадгүй ирэх хэдэн 10 жилүүдэд ч гэсэн бусад хүн харахад өөрчлөгдөөд байгаа ч 2 биедээ огт өөрчлөгдөөгүй тэртээ 2006 онд анх дурлалцаж байсан шигээ л санагдсан хэвээр байна гэдэгт мааш итгэлтэй байна. Минийхээр үүнийг л хайр гэдэг байх. Өнгөрсөн жил гоолингоогийн давалгаанд автаад тун санаандгүйгээр сэтгэл хөдлөөд л бодож баясалгалгүй өөртөө Ирээдүйд илгээх захидал хэмээх зүйл бичжээ. Саяхан ирэх оныхоо төлөвлөгөөг бичих гээд дэвтрээ нээгээд олж уншаад гайхаж баярлах зэрэгцэв. Гайхмаар нь миний бичсэн бүх зүйлс биелэлээ олчихож. Цаасан дээр буулгасан зүйл биелдэг гэдгийг өөрийн биеээр мэдрэв. Ер нь бол 2016 он миний хувьд, манай гэр бүлийн хувьд мөн Зани бид 2ын хувьд сайхан жил байлаа. Амьдралаас надад өгч буй хамгийн том бэлгээ авлаа. Ээж гэдэг эрхэм алдрыг хүртлээ. Хань ижилээ аав болголоо, хайртай найзыгаа навга болголоо кк. Зиак тэгээд зав чөлөөгөөрөө блогоо бичээд байсандаа өөрөөрөө бахархаж байгаа, мөн өөрийн багын мөрөөдөлөө хөгжүүлж үйл урлаж, оёх хатгах ажилд шамдаж эхэлсэн. Ирэх ондоо улам сайн хөгжүүлнэ, дэлгэрүүлж цэцэглүүлнэ гэж бодож төлөвлөж мөрөөдөж байна. Мөн 16 онд төрснийхөө дөрөө 3,4 сарын дотор эргэж жиндээ орно гэсэн зорилтоо давуулан биелүүлсэн, аа бас хөдөө гэртээ очиж 2 сар гаруй сайхан амрангаа охиноо агаар салхинд дасгасан байна. Үүний ачаар охин маань энэ өвөл ажрахгүй сайн байгаа. Заа тэгээл өөр олон олон жижиг сажиг бичсэн зүйлүүд маань биелжээ. Үс, хумс, арьсандаа анхаарна гэсэн маань амжилттай байгаа. Өсгийтэй гутландаа ч мөн орсон. Оёдлын машин авч юм хум оёно гэснээ биелүүлээд эхэлчихсэн. Мөн найзтайгаа ч гэсэн аль болох ойр ойрхон уулзаж байгаа. Хааяадаа оотд постоо оруулж байна гэх мэт дэвтрээ уншаад л биелэлтүүдээ илүү ихээр мэдэрч байна. Одоо харин ирэх оныхоо зорилго, төлөвлөгөөг мөн ирээдүйд илгээх захидлаа бичнэ дээ. Зорилго, төлөвлөгөөг бол үргэлж л бичдэг байсан харин захидлыг бол уншаад л уламжлал болгохоор шийдлээ. 2017 он бол миний мөрөөдөл бодит биелэлээ олсон, илүү томоор мөрөөдөх тийм жил байх болно. Та бүхэн шинэ ондоо аз жаргалтай, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. 
Love MZF
Илгээх | 17 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1)

Amjilt mundag bna shuu
OD (зочин) хэзээ бичсэн: 17:40, 2017-1-12 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)