Feliz Navidad! Шинэ оны мэнд

 photo_0170010618hkttel
Шинэ оны мэнд хүргэе. 2017 он таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай, эрүүл энх, инээд хѳѳртэй сайхан жил болохыг хүсье. Ѳнгѳрсѳн он таны хувьд ямар ѳнгѳрѳв дѳѳ? Шинэ жилүүд олон байсан уу? Ямар даашинз ѳмссѳн бэ?
Би 4,5 шинэ жилд орсон байх юм. Гэхдээ энэ удаад ѳмссѳн плаж миний хамгийн дуртай плаж байсан. Мани маань мундаг оёдолчин дизайнар болсон болохоор би гэдэг хүн давуу эрхээ ашиглан 2 ч плаж оюулаад ѳмсчлѳѳ. Мѳр гарсан, хослосон чокер зүүлттэй тренд плаж л ѳмсмѳѳр байсан найздаа хэлээд оюулсан Монголоос олдохгүй гоё загвартай болсон шүү. Та нарт таалагдвал Манитай холбогдоод адилхан загвар оюулаарай. Заавал улаан гэхгүй ѳѳр ѳнгѳѳр, бас ѳдѳр тутамд ѳмсѳхѳѳр богинохон хийлгэвэл ч гоё санагдсан. Яг ийм цамц ч гэсэн зун жинсэн дээр, юбкан дээр ѳмсѳхѳд тохиромжтой байна болов уу?

photo_0170010616fzlpfl
2016 он миний хувьд хатуудаа хатуу, зѳѳлѳндѳѳ зѳѳлѳн жил боллоо. Цѳхѳрчихмѳѳр, сѳгдчихмѳѳр, шантармаар үеүүд байсан ч түүний араас амжилтууд, ололтууд, сайхан найзууд ар араасаа гарч ирсэн. Магадгүй сайхан зүйл болохын ѳмнѳ хамгийн хэцүү байдаг гэдэг үнэн байх. Нэгэн тѳрлийн барцадаа гаргаад байгаа юм шиг л хэхэ. Хүний амьдрал гэдэг ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ олох, таних үйл явц юм шиг. Ѳѳрѳѳсѳѳ гарамгүй хүчийг, гарамгүй зан чанарыг нээж илрүүлж, нээрээ би чинь ийм хүн юм байна гэж бодсон сонирхолтой жил байлаа. Гэхдээ 2016 он миний хувьд ѳѳрѳѳсѳѳ илүү бусдыг хайрлаж, бодож, энэрч, ойлгож сурсан жил байсан юм уу даа. Олон хүнд туслахын хирээр ѳѳрийгѳѳ бусдыг хайрлах зүрхтэйгээ ойлгосон жил байлаа. Бусдыг хайрлаж сурах тусам миний асуудлууд улам жижигхэн санагдаж, үүний хирээр хувийн асуудлаа шийдэхэд хэтэрхий хялбархан санагдах болсон сайн талтай. Ѳмнѳ нь жижигхэн асуудалд сѳхѳрчих гээл байдаг байсан бол одоо надаас том асуудлын дундах хүмүүс хичнээн баатарлагаар дайчин сѳрѳн зогсож байгааг харахад нэг талаараа зүрх ѳвдѳж, нѳгѳѳ талаараа тэднээс ухаарал авч байна. 
Ѳнгѳрсѳн жил бас их олон хүмүүстэй шинээр танилцжээ. Заримтай нь сайхан нѳхѳрлѳл үүсгэсэн бол заримтай нь огт харилцахаа больсон байх юм. Хүн хүний харилцаа гэдэг ойлголцол дээр л тогтдог. Огтоос ойлгохгүй байгаа бол харилцах боломжгүй хүн гэсэн үг. Сайн муу, сайхан муухай олон хүмүүстэй буулт хийхдээ буулт хийж, ойлгохдоо ойлгож, хаяхдаа хаясан энэ бүхнээс харахад эргээд би хүнийг ойлгохтой зэрэгцээд ѳѳрийнхѳѳ занг сайн танисан байх юм. Би ямар занг огтоос тэвчдэггүй, юуг хүлээн зѳвшѳѳрдѳггүй, юуг ойлгож энэрч уучилж чаддаг бол юуг хичнээн хичээсэн ч ойлгож болдгүйг мэдлээ. Хүрээлэн байгаа хүмүүсээ зүгээр санамсаргүй сонгоод байгаа биш, утга учиртай дэргэдээ үлдээж байгаа ч юм шиг. Ингэхээр найзаар минь намайг дүгнэ гэж юутай үнэн үг вэ? Хэрвээ эргэн тойрныхноо огт сонгож үзээгүй, амьдралын урсгалаар нийлээд найзалсан, ѳѳрт таалагддаггүй ч байлгаал байдаг бол ѳѳрийн толгойгүй хүний бас нэг шинж болж байх жишээний. Хүний харилцаа гэдэг эргээд ѳѳрийгѳѳ л ойлгох нэг хэлбэр юм уу даа.

photo_0170010615mlqswy
За ѳнгѳрсѳн оны хувьд ийм байлаа. Харин 2017 онд юу хийх вэ? Боломжтой үедээ блогоо бичихийг хичээнэ ээ. Уул нь бодож, санаж, бусдад хүргэх сайхан санаанууд олон л гарах юм, тиймээс аль болох завтай үедээ блогтоо тэмдэглэж үлдээх зорилт тавьна аа. Ѳнгѳрсѳн он би бусдыг хайрлах жил байсан бол энэ жил бусдаар хайрлуулж сурмаар байна. Хүнд ѳгѳх амархан хирнээ авах хэцүү ч юм шиг. Гэхдээ надад тун сайхан жил болно гэсэн мэдрэмж тѳрж байна. Та нарт сайн сайхныг хүсье.
2017 онд Эм Зи Эф хамтдаа байна аа
Илгээх | 21 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2)

Шинэ оны мэнд xvv
Zani хэзээ бичсэн: 12:14, 2017-1-9 | |
Шинэ оны мэнд гоё шүү
xvv хэзээ бичсэн: 19:43, 2017-1-2 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)