Шинэ он, Шинэ пост

Шинэ оны анхны постоороо уулзаж байгаадаа таатай байна.
20150718012016-bantan
Энэ онд блогдоо илүү их цагийг зориуланаа. Охин маань ч нэг үеээ бодвол одоо овоо цаг гаргах боломж олгодог болоод байгаа. Тиймээс шинэ он өөртөө, блогдоо, мөрөөдөл дуртай зүйлдээ цаг гаргах жил болох болов уу. Өнөөдрөөс эхлээд манай охин хүрэн манжинтай танилцаж байгаа. Уг нь арай эрт танилцах байсан ч хоолны хордлого аваад хувиар жаахан хойшилсон.
Хэдийгээр 6 сартайгаасаа махан хоол идэж эхэлсэн ч хүүхэд хэдийд ямар хоол хүнсыг идэж эхлэх вэ гэдэг маш чухал асуудал. Үүнд туршлагажихын тулд маш олон судалгаа хийх хэрэгтэй юм байна лээ. Мах, ногоо, жимс уух юм хүртэл хүүхдийн онцлог болон сараас хамаарч өгч эхлэх хугацаа өөр өөр. Жишээ нь манай охин түрүүчийн сард өндөгний шарыг бага багаар идэж эхэлсэн. Охины маань хувьд жаахан диатезны шинж хааяаа илрээд байдаг болохоор хоололтын дэглэм жаахан сахих хэрэгтэй байдаг. Ингээд охиноо хэрхэн бор хоолонд оруулсанаа өдөр хоногтой нь бичье. 
     1. Будааны шүүс 4 сар 20 хоногтойдоо өглөө 2 халбага, үдээс хойш 4 халбага гэж нэмээд 15 халбага болтол нь 5 хоног идүүлнэ.
     2. 
Будааны каш 4 сар 25 хоногтойдоо 3 халбагаар эхлэж өгөөд хагас аяга хүртэл нэмнэ ингээд 7 хоног.
     3. 
Гербэр ногооны нухаш 5 сар 3 хоногтойгоос 3 халбагаар эхлээд нэг жижиг шилтэйг иддэг болох хүртэл нэмнэ 7 хоног.
     4. Тараг 5 сар 10 хоногтойгоос өгч эхэлсэн боловч манай охин маш дургүй байгаад нээх сайн уугаагүй.
     5. Жимсны нухаш 5сар 14 хоногтойгоос 3 халбагаар эхлээд нэг жижиг шилтэйг бардаг болох 7 хоног.
     6. Гэрийн ногооны нухаш 5 сар 21 хоногтойгоос 5 халбагаар эхлээд тал аяга иддэг болох хүртэл 7 хоног.
     7. Гэрийн жигнэсэн ногооны нухаш 5 сар 28 хоногтойгоос өгөх гээд банана өгсөн боловч харшил илрээд больсон, тэгээд дэлгүүрийн нухшаа идсэн.
     8. Тахианы тунгалаг шөл 6 сар 1 хоногтойгоос 3 халбагаар эхлээд 2 хоног өгөөд дараа нь кашнаас нь жаахан хийж өтгөлж өгөөд 7 хоног.
     9. Үхрийн шөл 6 сар 8 хоногтойгоос мөн бага зэрэг өтгөлж өгнө 7 хоног.
     10. Хонины шөл 6 сар 14 хоногтойгоос бага зэрэг кашаар өтгөлөнө. Каш нь сүүгүй каш байх 7 хоног.
     11. 6 сар 21 хоногтойгоос нь шөлөндөө махан нитгэрэл оруулж өгөөд 6 сар 28 хоногтойгоос нь кашаа бага зэрэг гурилаар солиод 7 сар хүрмэгцээ махаа сайн жижиглээд жинхэнэ бантанд орно. 
Одоо бол бид 2 жинхэнэ бантангийн мастерууд болсон хааяадаа гурилныхаа оронд буталсан бор будаа, цагаан будаа, шар будаа сольж идүүлдэг. Энэ сард хүрэн манжин, мөөг, дүфү зэргийг бага багаар өгөх хувиартай байгаа. Хүүхдийн хооллолтын талаар асуух зүйл байвал сэтгэгдэлээр үлдээгээрэй. Дараагийн постоор уулзатлаа баяртай ээжүүдээ.
Love MZF
Илгээх | 14 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)