Review

Яагаад ч юм нэг л эрч хүчтэй, шинэ он гарснаас хойш шинэ хуудсан дээр шинээр юм бичигдэж байна гээд төсөөлөхөөр нэг л гоё. Би оёх их дуртай гэдгээ оёх тусмаа л мэдрээд, улам олон юм оёмоор болоод. Ерөөс ямар нэг зүйл бүтээх мэдрэмж өөрөө их сайхан юм. Юм оёно гэдэг гарт баригдаж, нүдэнд харагддаг, за энэ байна гээд харуулах зүйлийг хийдэг болохоор намайг илүү соронзлоод байгаа байх. 
IMG_2404
Ингээд сүүлийн үед оёсон зүйлсийнхээ зургийг оруулж байна. 

IMG_2171
IMG_2312
IMG_2277
IMG_2327
IMG_2467
Охиндоо хөөрхөн баривч оёсон, өөрөөр нь доторлоод. Баривчиндаа ямар товч хийхээ сонгож чадахгүй байж байгаад ижил материалаар нь сампин зангидаад хадчихсан. Дараагийн улаан даашинз бол хайрт найздаа хийж өгсөн шинэ жилийн гоёл бөгөөд сургалтанд сууснаас хойш хийсэн миний анхны бүтээл. Янз бүрийн материалаар юм хийж үзэхийг хүсч байгаа боловч одоогоор лидрин, илгэ, хамба голчлон оёж байна. Хамбаар юм хийх маш урамтай санагдсан. Одоо ингээл шинэ шинэ трэндийг урлаад өмсөөд байна гэхээр баярлаад байхымаа кк. За ингээд өнөөдрийн постоо өндөрлье.
Love MZF
Илгээх | 52 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах