Hi blog!

       Уртаас урт хугацааны дараа(2жил) дахин блогтоо пост бичиж байна. Блогмн болон блогт маань, нийтлэлийн хэсэгт хүртэл өөрчлөлтүүд оржээ. Миний болон бидний амьдралд ч бас багагүй өөрчлөлтүүд бий боллоо. 2 жил харавсан сум шиг хурдан өнгөрч, би 2 хүүхэдтэй архаг ээж болсон байна. Блогоо бичих бүү хэл Зани бид 2 хоорондоо ч ховор уулзалддаг болтлоо завгүй амьдралын хэмнэлд орчихсон. Ер нь бол би 2015 оноос 4 жил гэртээ сууж, 2 жил нь жирэмсэн 2 жил нь хүүхэд нөхөр гэр бүл гээд асар завгүй явсан байх юм. Зун нь хөдөө, хавар намар өвөл нь хотод хүүхдүүдээ өсгөн, нөхрөө халамжилсаар, эхэндээ ч блогоо бичих юмсан гээл нэг л буруутай санагдаал мэр сэр оролдоол байснаа сүүлдээ ч тэгээд цайрсан дөө. Гэхдээ л арай ч хаалгах хэмжээнд очуулаагүйээ бас, хайртайм болохоорsmiley. Нэг хүүхэдтэй болоод хааяа хааяахан орж ирж хүссэн юмаа бичээд байдаг байснаа 2дах хүүхэд гараад үнэхээр завгүй болсон. Хааяа гарсан завандаа жаахан дуг хийгээд авъя л гэж бодогдохоос пост бичье гэж бодогдсон нь тун цөөхөн. Магадгүй би их залхуу байх. Тийм болохоор одоо байнга пост оруулнаа нтр гэж худлаа амлахгүйэ. Гэхдээ яахав хүүхдүүд нэг үеээ бодвол гараас гарч байна. Ядрах залхуурах маань ч жаахан холдоод ирлээ. Хавар ч болж байна хэхэ юу гэсэн ч үгийн, ямартай ч заваараа блогоо хөтөлнөө. Одоо ээж болсон болохоор бичих сэдвүүд маань ч гэсэн бага зэрэг тэр талруу хазайх болов уу. Гэхдээ яг ингэнэ тэгнэ гэсэн төлөвлөгөө алга. Төлөвлөх зав ч ховор гарах байх. Одоогоор бодогдож байгаа нь гэвэл хүүхдүүдээ эрт унтуулж чадсан өдрөө орж ирж бодол санаагаа хурдхан буулгаж байя л гэж хүсч байна. Ингээд бодохоор олон юм амжуулаад, гялалзаад байгаа ээжүүдээр бахархах, хүүхдээ харуулах хүнтэй байгаад нь жижигхэн атаархах юм хэхэ. Маргааш нээрээ бидний баяр болох гэж байна, бүгдээрээ сайхан баярлаарай охид, хүүхнүүд, ээжүүд минь. Өөрсдийн охиддоо айдас хүйдэсгүй хүссэн хувцасаа өмсч гангалж болдог, нүүрээ будаж банзал өмссөн ч хэн ч айлгаж ичээдэггүй, хүндлэлтэй хандаж эмэгтэй хүн болсных нь гоё сайхныг мэдрүүлдэг тийм нийгмийг бүтээлцэхийн тулд дуу хоолойгоо өргөх өдөр гэж бодож баяраа тэмдэглээсэй гэж хүсч байна. 
Илгээх | 17 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах