Эм Зи Эф бутик

 
Мани ба Зани нь 2012 оны 5 сарын 3аас www.mzfboutique.com-ыг хөтлөн ажиллуулж байна. Энэ нэрний утга нь Mani Zani Fashion boutique бөгөөд бидний мөрөөдлийн нэгэн хэсэг билээ. Цахим ертөнцөд олон олон загварын блоггер байдаг хэдий ч Монгол блоггер хуруу дарам цөөн, тэдний дундаас бид 2 Монгол охиддоо чиглэсэн, Монгол өнгө аяст нийцүүлсэн, мөн Монгол цаг агаартаа ч тохируулан шинэ трэндүүдээ туршиж, санал болгодогоороо онцгой байж чадах болов уу гэж бодож байна.

Одоогоор манай блог нь 
MZFashion хэмээх бид 2ын зургаар хөтөлдөг булангаас гадна (үүндээ бид 2 үргэлж шинэ загвар, шинэ трэнд оруулахыг хичээдэг), Fashion alert, Fashion details, Fashion print, Fashion color гэсэн загвар мэдээллийн булангууд маань тухайн цаг үеийн шилдэг тренд, өнгө төрх, загварын ертөнцийн мэдээ, чиг хандлагыг цаг тухайд нь бэлтгэн хүргэхийг зорьсон. Бид MZFboutique загварын блогоороо дамжуулан та бүхэндээ өдөр тутам өмсөж буй хувцаслалтаа хуваалцахын хамт загварын трендийг өдөр тутамд өмсөж болохоор санаа өгөхийг хүссэн юм. 

Энэ блог нь бидний мөрөөдлийн нэг хэсэг бөгөөд бага багаар, шат шатаар биелэлдээ ойртох бидний Мөрөөдлийн шаттай хамт байгаарай охидоо.

Бидэнтэй холбоо барихыг хүсвэл энд дарна уу?

Хүндэтгэсэн: Мани & Зани
Love MZFboutique

Илгээх | 1056 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (4)

Таньд маш их баярлалаа тэврэлт
Zani хэзээ бичсэн: 22:06, 2014-6-22 | |
Mani Zanida amjilt husey Uragshaa ohidoo!!!
Зочин хэзээ бичсэн: 23:19, 2014-6-21 | |
bayarlalaa баярлах manai blogoor orj irj baigaarai тэврэлт
Zani хэзээ бичсэн: 10:00, 2012-5-8 | |
yuun huurhun yum bee, ta 2 t amjilt husey баярлах
Зочин хэзээ бичсэн: 22:57, 2012-5-7 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах