Түр хүлээнэ үү...
Ачааллаж байна...

Feliz Navidad! Шинэ оны мэнд

 photo_0170010618hkttel
Шинэ оны мэнд хүргэе. 2017 он таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай, эрүүл энх, инээд хѳѳртэй сайхан жил болохыг хүсье. Ѳнгѳрсѳн он таны хувьд ямар ѳнгѳрѳв дѳѳ? Шинэ жилүүд олон байсан уу? Ямар даашинз ѳмссѳн бэ?...

Winter OOTD

Өнөөдөр олон албан газруудын шинэ жил болж байгаа бололтой, гадуур хөл хөдөлгөөн их гэж жигтэйхэн. 
1482470273
Харин гэртээ маамуугаа өсгөөд сууж байгаа над шиг ээжүүдийн хувьд энгийн л нэг өдөр болж байгаа байх. Шинэ жил дөхөөд сэтгэл зүрх гэгэлзээд нэг л гоё. Өнгөрсөн жилийн өдийд цүдгэр гэдэстэй байсан бол, өнөөдөр аль хэдийн туршлагатай ээж болчихсон сууж байна. Харин ирэх жилийн өдийд юун тухай, ямар сонинтойгоор блогоо бичээд сууж байх бол....

Lace on lace

Оройн мэнд. Охин маань ойрноос огцом хөдөлгөөн ороод ээжтэйгээ байнга зууралдааский. 
1476802258
Шалан дээрх гудаснаасаа давж гарчих гээд, эсвэл хаашаа ч хамаагүй савж уначих гээд үргэлж л дэргэд нь хараад тэврээд эсвэл тэргэн дээр нь авахгүй бол ганцааранг нь орхиод юм хийнэ гэдэг ойлголт бараг байхгүй боллоо. Уг нь өөртөө 7 хоногт дор хаяж нэг пост оруулна гэж даалгавар өгсөн чинь байхгүй шүү кк....

Санзай ООТД

Оройн мэнд, охидоо, ээжүүдээ. Блогмны админ Алмас маань асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгсний ачаар ээлжит ООТД постоороо уулзаж байгаадаа баяртай байна. 
Sanzai5
Нөхрийн маань ажлынхан жилдээ нэгээс хоёр удаа гэр бүлүүдээ дагуулан салхинд гардаг юм. Би ихэвчлэн дагаж явдаггүй байсан ч энэ удаа зайлшгүй явах хэрэгтэй болсон далимаар хэдэн зураг татуулаад амжсан. Блог хөтлөж эхэлсэнээсээ хойш хөдөө явахдаа ч, салхинд гарахдаа ч аль болох загварлаг байхыг хичээх болсон....

Tulle skirt by Donna Bayar

Өдрийн мэнд ээжүүд болон охидоо. 
1474002076
Уг нь төлөвлөгөө ёсоор бол энэ пост маань өчигдөр орой орох байлаа, гэвч нялх маамуутай хүн тэр болгон юмаа санаснаар хийх боломж гарахгүй юмаа. Тэгээд л одоо охиноо унтуулчихаад өдрийхөө кофег уунгаа постоо бичээд сууж байна. Охин маань багадаа, багадаа ч гэж 2,3 сартайдаа их хэцүү унтдаг байсан юм, хамгийн ихдээ 30 минут эсвэл гар дээр цаг унтана, сайн унтлаадаа гэж бодоод орон дээр нь тавингуут л сэрчихдэг. Одоо тэр үеийг бодвол ээждээ юм хийх цаг гаргаад цаг хагасаас хоёр цаг сайхан унтдаг болсон нь надад сайхан л байна....

Back to basic

Тдаааан, орой мэнд охидоо, бас ээжүүдээ баярлах. Оотд буюу хувцаслалтын пост бичиж байгаадаа баяртай байна.
1473428879
Хар болон шар өнгүүд, тэр дундаа хар алтлаг 2 хэзээд сайхан хосууд болдог. Тэгвэл өнөөдрийн зурган дээр би алтлаг шигтгээтэй богино хар даашинзаар гангарлаа. Гадуур нь том загвартай пиджак өмсөж, төмөр шигтгээтэй жижиг дөрвөлжин цүнх сонгов....

OOTD

Энэ өдрийн мэнд охидоо. Охиноо усанд оруулж, унтуулчихаад постоо бичээд сууж байгаадаа маш аз жаргалтай байна. 
1465135884
Төрснөөс хойших анхны OOTD-ын пост маань явж байна. Өнгөрсөн жилийн яг энэ үед даруулж байсан зургаа одоо л нэг блогтоо оруулах боломж гарлаа. Энэ үеийнхээ жиндээ орох гээд дасгалдаа бага багаар ороод байна. Жирэмсэн болохоос өмнө 46кг байсан бол жими болоод 15кг нэмж 61кгтэй болсон. Төрөнгүүт 6-8 кг шууд хасагддаг юм байна лээ....

2013 он руу буцсан нь

Энэ өдрийн мэнд охидоо. Санаандгүй зургуудаа ухаад сууж байгаад блогт ороогүй 2013 оны хаврын happy зураг олоод жаал баясав.
1458821398
Би урьд нь уртавтар иймэрхүү үстэй байдаг байж байгаад бакалаврын 3р курсдээ тайрмал болгосоноос хойш дахиад үсээ ургуулж байсангүй. Гэтэл энэ зураг дээр юу болсон юм гэмээр ургуулсан байх юм, өөрөө ч мартаж. Блогоо дөнгөж эхлэж байдаа дарсан зураг хэрнээ одоо ч харахад блогтоо оруулж болохоор зураг байна....

Шинэ эхлэл

3 сарын эхний өдрийн мэнд охидоо.
1456842175
Бүтэн 12 сарын эхний 2 сар нь нүд ирмэхийн зуурт л өнгөрлөө, ингээд л 3 сар... Бас л нүд ирмэх зуур өнгөрөх сар болох төлөвтэй. Цоо шинэ сорилт, адал явдал, шинэ амьдралын хэмнэлд орох мөч ойртсоор. Хахир өвөл албан ёсоор одов бололтой ойрд гадаа гайхалтай сайхан байна. Гадаа сайхан, мөн сэтгэл санаа ч сэргэг байгааг даган бие хөнгөрөөд байхаар нь далимдуулаад хавар зуны бэлтгэлдээ бага багаар орлоо....