Түр хүлээнэ үү...
Ачааллаж байна...

Hi blog!

       Уртаас урт хугацааны дараа(2жил) дахин блогтоо пост бичиж байна. Блогмн болон блогт маань, нийтлэлийн хэсэгт хүртэл өөрчлөлтүүд оржээ. Миний болон бидний амьдралд ч бас багагүй өөрчлөлтүүд бий боллоо. 2 жил харавсан сум шиг хурдан өнгөрч, би 2 хүүхэдтэй архаг ээж болсон байна. Блогоо бичих бүү хэл Зани бид 2 хоорондоо ч ховор уулзалддаг болтлоо завгүй амьдралын хэмнэлд орчихсон. Ер нь бол би 2015 оноос 4 жил гэртээ сууж, 2 жил нь жирэмсэн 2 жил нь хүүхэд нөхөр гэр бүл гээд асар завгүй явсан байх юм. Зун нь хөдөө, хавар намар өвөл нь хотод хүүхдүүдээ өсгөн, нөхрөө халамжилсаар, эхэндээ ч...

Review

Яагаад ч юм нэг л эрч хүчтэй, шинэ он гарснаас хойш шинэ хуудсан дээр шинээр юм бичигдэж байна гээд төсөөлөхөөр нэг л гоё. Би оёх их дуртай гэдгээ оёх тусмаа л мэдрээд, улам олон юм оёмоор болоод. Ерөөс ямар нэг зүйл бүтээх мэдрэмж өөрөө их сайхан юм. Юм оёно гэдэг гарт баригдаж, нүдэнд харагддаг, за энэ байна гээд харуулах зүйлийг хийдэг болохоор намайг илүү соронзлоод байгаа байх. 
IMG_2404
Ингээд сүүлийн үед оёсон зүйлсийнхээ зургийг оруулж байна. ...

Шинэ он, Шинэ пост

Шинэ оны анхны постоороо уулзаж байгаадаа таатай байна.
20150718012016-bantan
Энэ онд блогдоо илүү их цагийг зориуланаа. Охин маань ч нэг үеээ бодвол одоо овоо цаг гаргах боломж олгодог болоод байгаа. Тиймээс шинэ он өөртөө, блогдоо, мөрөөдөл дуртай зүйлдээ цаг гаргах жил болох болов уу. Өнөөдрөөс эхлээд манай охин хүрэн манжинтай танилцаж байгаа. Уг нь арай эрт танилцах байсан ч хоолны хордлого аваад хувиар жаахан хойшилсон....

Bye 2016 Hi 2017

Шинэ он гарахад 2хон хоног үлджээ. Саяхан л 16 он гарах гээд цүдгэр гэдэстэй догдлоод сууж байсан санагдаж байна.
hobby4
Харин 10 жилийн өмнөх яг энэ өдөр би амьдралынхаа хамгийн том бөгөөд зөв сонголтыг хийж байж. Амьдралын ханиа сонгоно гэдэг амьдралынхаа 95 хувийг сонгож байна гэсэн үг гэж хаа нэгтэйгээс уншиж байсан, маш үнэн үг юм. 10 жил гээд өнөөдөр сонсоход мааш урт хугацаа мэт боловч бидэнд өөрчлөгдсөн зүйл их л ховор мэт санагдаж байна....

Сарын дараа

Бүтэн сарын дараа өнөөдөр л нэг комоо ассгаад блогтоо орж ирээд сууж байна. Энэ хугацаанд завгүй байсан уу гэвэл бас үгүй, тэгээд завтай баигаад байна гэхээр нэг мэдэхэд л өдөр өнгөрчихсөн унтах болчихсон байх юм. Нялх маамуутай ээжүүд иймэрхүү асуудлыг илүү сайн ойлгох байх. Шинэ сарын эхээр охин маань хоолны хордлого авч бараг 10аад хоног үргэлжилэв. Ёстой онцгүй. Ердөө 4,5хан ширхэг луувангаас болж бор хоолонд амжилттайгаар орсон бүх хөдөлмөр маань талаар болох шиг л боллоо....

Зани ойрд юу хийв?

trust-quotes-you-cant-connect-the-dots-looking-forward-you-can-only-connect-them-looking-backwards-so-you-have-to-trust-that-the-dots-will-somehow-connect-in-your-future-steve-jobs
Сайн уу? Гэнэт блогоо бичмээр санагдлаа. Жил гаран блогоо бичсэнгүй. Ажил ажил бас дахин ажил гэхдээ завгүй байх мѳч болгон эргээд харахад хоорондоо холбогдоод утга учиртай амьдралын эхлэл болж байна. ...

Хүүхдийн хооллолт: Ногооны нухаш

 Түрүүчийн бичлэгтээ охиноо анх хэрхэн хоолонд оруулж эхэлсэн тухайгаа бичсэн бөгөөд энэ маань хэд хэдэн цуврал пост болохнээ. pL3niwY3uTxabt1vg52msg
Тэгвэл өнөөдөр үргэлжлүүлээд ногооны тухай бичье. Олон олон судалгаа хийсний үндсэн дээр 2 долоо хоног цагаан будааны каш өгснийхөө дараа охиндоо ногооны нухаш өгч эхэллээ. Ингэхдээ Gerber-ын ногооны нухаш сонгосон ба эхлээд хулуу, лууван, брокклины нухаш авч бэлдэв....

Хүүхдийн хооллолт: Анхны хоол

Охин маань нэмэлт хоолонд ороод одоо яг 2 сар болж байна.
List-of-Healthy-Foods-that-Boost-Brain-Function-and-Increase-Concentration
Нялх хүүхдээ нэмэлт хоолонд хэрхэн оруулах вэ гэдэг асуулт шинэхэн ээж болгоны толгой гашлагасан том асуудал байдаг. Миний хувьд ч гэсэн томоос том асуултын тэмдэг үргэлж эргэлдэж байсан ч азаар маш амжилттайгаар энэ давааг даваад байна....

БИГНЭЛТ ба ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ.

56ebcdc31e00008700704976.
Өнөөдөр би ээжүүдтэйгээ мөн ээж болохоор төлөвлөж буй охидтойгоо маш чухал, онцгой анхааралдаа авахаар нэгэн сэдвээр ярилцах гэж байна. Энэ сэдэв бол БИГНЭЛТ ба ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ.
1. Эхлээд би бигнэлтийн тухай яръя. Ямар ч ээж хүн хүүхдээ төрөнгүүт даарчих вий, өвдчих вий, тавгүй байх вий гээд л санаа зовниж эхэлдэг....