Шинэ эхлэл

3 сарын эхний өдрийн мэнд охидоо.
1456842175
Бүтэн 12 сарын эхний 2 сар нь нүд ирмэхийн зуурт л өнгөрлөө, ингээд л 3 сар... Бас л нүд ирмэх зуур өнгөрөх сар болох төлөвтэй. Цоо шинэ сорилт, адал явдал, шинэ амьдралын хэмнэлд орох мөч ойртсоор. Хахир өвөл албан ёсоор одов бололтой ойрд гадаа гайхалтай сайхан байна. Гадаа сайхан, мөн сэтгэл санаа ч сэргэг байгааг даган бие хөнгөрөөд байхаар нь далимдуулаад хавар зуны бэлтгэлдээ бага багаар орлоо.
Нимгэн хувцаснуудаа гаргаж, өвлийн зузаан хувцаснуудаа далд хийв, хамгийн сэтгэл догдлом мөч хавар зуны гуталнуудтайгаа мэндлэх мөч байлаа. Өө хайрт өндөрхөн гоолиг, загварлаг, сайхан охид минь уулзах мөчийг ямар их хүлээвээ, одоо давраад өмсөх мөчөө хүлээж эхэлсэн. Өнгөрсөн 9 сараас хойш бараг бүтэн 6,7 сар өсгийтэй гутал хөлдөө угласангүй, бурхан минь. Заналтайгаар хавар зунжингаа өсгийтөөс салахгүйээ кк. За тэгэхээр өнөөдрийн хувцаслалтынхаа тухай яръя. Гадуураа тортой, савхин, цэцэгтэй, дэрэвгэр юбкан дээрээ унжсан мөртэй, бөмбөгөрдүү ханцуйтай богино загвартай цамцаа хослуулан өмслөө. Доогуураа шохойн ягаан өнгийн гутлаа өмсөв. Дотроо тачир үстэй болохоор намар өвөл эсвэл хавар өвлийн завсарт өмсчихдөг гутал минь байгаа юм. Ер нь бол дөрвөн улиралтайн онцлог гэх юм уу даа, Монголд зузаан үстэй, тачир үстэй, дотортой доторгүй гээд л элдэв янзын сонголтоор гутал өмсөх боломжтой. Мөн гадуур хувцас ч бас зузаан нэхийнээс эхлээд л пальто, яак, цув гээд л байж болох бүх төрлөөр нь өмсөх боломжтой нь дажгүй. Гэхдээ яг загварын блоггеруудын хувьд хүйтэн цаг агаарт дээгүүрээ хичнээн зузаалсан ч доогуураа туфли, сандаль өмсөж, ямар нэгэн байдлаар хөл хэсгийнхээ хэсэгхэн ч гэсэн арьсаа ил гаргахыг эрмэлздэг. Монголын хахир хатуу, хүйтэн өвөлд энэ боломжгүй ч, бид хавар намарт нь ч болтугай олны жишгээр байхыг эрмэлзэж байна. Доор жишээ болгож гадаадын блоггер, фашионистагуудын хэдэн зураг орууллаа. Өшөө жаахан дулаарахаар чи ч бас эдэн шиг ингээд гангалаад загвардаарай. Харин би  удахгүй бүр дулаарахаар тааваараа зургандаа гарч, хүссэнээрээ олон янзын юм өмсөж энэ маягаар зураг татуулах боломжтой боллоо хичнээн сайхан. Энэ хавар, зун чадвал өдөр бүр л зурганд гараад байхыг бодож байгаа. Зиак ингээд шинэ хавраа эрч хүчээр, шинэ адал явдал, шинэ гэсэн бүхнээр эхлүүлээрэй. Түр бака охидоо.
MTIwNjA4NjM3MjkzODU2MjY4
Winter-Street-Style-2015Winter-Street-Style-2015
Sexy-High-heels-and-fur-coat-are-the-sexiest-outfit-during-New-York-fashion-week1


1456842200
1456842221
1456842244
1456842266
1456842292
1456842316
Love MZF

Илгээх | 37 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах