2013 он руу буцсан нь

Энэ өдрийн мэнд охидоо. Санаандгүй зургуудаа ухаад сууж байгаад блогт ороогүй 2013 оны хаврын happy зураг олоод жаал баясав.
1458821398
Би урьд нь уртавтар иймэрхүү үстэй байдаг байж байгаад бакалаврын 3р курсдээ тайрмал болгосоноос хойш дахиад үсээ ургуулж байсангүй. Гэтэл энэ зураг дээр юу болсон юм гэмээр ургуулсан байх юм, өөрөө ч мартаж. Блогоо дөнгөж эхлэж байдаа дарсан зураг хэрнээ одоо ч харахад блогтоо оруулж болохоор зураг байна.
Зани бид 2 анх блогоо нээж байхдаа зорьсон, бусдаас өөр байх боломжтой ганц барьсан зүйл маань ШИНЭ ТРЭНД. байсан юм. Яг л гадаадын блоггерууд шиг цаг тухай үеийхээ трэндийг хамгийн түрүүнд олж харж өмсөж турших нь бидний зорилго, онцлог байлаа. Мэдээж шинэ трэндийг туршихад маш их хөдөлмөр шаардлагатай болдог. Яагаад гэвэл эхлээд өөрсдөө шинэ трэндийн судалгаа хийнэ, тэгээд гадуур зарагдаж байгаа эсэхийг үзнэ. Зарагдаад эхэлсэн байвал өөрт зохих, мөн өөр ямар хувцаснуудтай хослуулж амьдралд ойр болгох уу гээд л бодох, төсөөлөх юм их байдаг. Азаар бидний сурч байсан хот маш загварлаг хот байсан болохоор шинэ трэнд тэр дороо л худалдаанд гардаг байлаа. Тэгээд мэдээж үнэ өртөг боломжийн. Энэ бүхнээс хамгийн хэцүү, давах ёстой болсон зүйл нь хүмүүсийн риакц байсан юм. Туфлийг оймстой өмсөхөд Монголд лав ингэж явах боломжгүй гэсэн үг их сонссон, бас одоо хамгийн их хит болоод байгаа унтлагын хувцасан трэндийг турших үед гадуур ингээд явах уу гээд л... За тэгээд торгон өмд, хип хоп малгай гээд олон зүйл дээр хүмүүс их эмзэглэж байсан. Харин одоо гуравхан жилийн дотор хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээ эрс шинэчлэгдэж байгааг хараад баяртай байна. Ялангуяа залуу үе трэндийг шууд хүлээж авахаас гадна, өөрт нь л таалагдаж байвал мөнгөө цуглуулж байгаад өөрийн болгож байна. Хүүхэд бүр өөр өөрийн таалагдсан стиль имиджийг бүрдүүлж, илүү чөлөөтэй болж байгаа нь маш их таалагдаж байна. Тиймээс эдгээрээс маш их урам аван трэндийн мэдээгээ өмнөх шигээ ихээр бэлтгэн хүргэж байхаар шийдсэн, та нар минь туршаад туршаад, загвардаад, загвардаад байгаарай. Тэр болгонд урам зориг маань хөглөгдсөөр би өөрөө судалгаанаасаа их зүйл сурна. Мөн өөрөө ч туршсаар байнаа, хамтдаа хөгжицгөөе кк. Зиак тэгээд анх блог нээх санаа гарахаас өмнө манай тэнд ийм макси, урт юбка палажууд их моод болж байлаа. Гадуур хаа сайгүй зарагдаад л... Тэр үед би хэзээ ч гонжиролдож урт юм өмсөж чадахгүй гэж боддох байлаа. Тэгээд л угаасаа хууль ёсоор олон олон удаа харсаар татагдсаар байгаад л ийм юбка гэхэд л 3 өнгөөр нь аваад өмсчихсөн байгаа юм даа. Тэр үед ингээд блогт орж чадаагүй нэлээн хэдэн зураг байнаа, бага багаар ингээд оруулнаа гэж бодож байна. Мөн шинэ зургуудын ажилдаа ч удахгүй орноо. Гэхдээ гадаа хэдийгээр цаг агаар дулаарч сэтгэл санаа сэргээд сайхан байгаа ч хаврийн ядаргаа ханиад томуу гэгч хүчин зүйлүүд биднийг биеийг цуцаагаад байнаа бас. Энэ жилийн хувьд нэлээн бэлтгэлтэй үзнээ. Учир нь өнгөрсөн оны хавар сэтгэл санаагаар сайхан явж байсан ч бие ядаргаанд ороод хаваржин нүүрээр шүүслэг өвчтэй зүйл гарсан. Ёстой муухай цоохор нүүртэй сар шахуу явсан. Салимон, витамин, жимс жимснүүдээр л хавартай тулна гэж бодоод байж байна. Харин та нар хаврын ядаргаатай яаж тулдаг вэ, туршлагаасаа хуваалцаарай. 
1458821418
1458821436
1458821450
1458821466
1458821484
1458821509
Love MZF
Илгээх | 32 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах