OOTD

Энэ өдрийн мэнд охидоо. Охиноо усанд оруулж, унтуулчихаад постоо бичээд сууж байгаадаа маш аз жаргалтай байна. 
1465135884
Төрснөөс хойших анхны OOTD-ын пост маань явж байна. Өнгөрсөн жилийн яг энэ үед даруулж байсан зургаа одоо л нэг блогтоо оруулах боломж гарлаа. Энэ үеийнхээ жиндээ орох гээд дасгалдаа бага багаар ороод байна. Жирэмсэн болохоос өмнө 46кг байсан бол жими болоод 15кг нэмж 61кгтэй болсон. Төрөнгүүт 6-8 кг шууд хасагддаг юм байна лээ.
Харин тэрнээс хойших жин бага багаар хасагддаг бөгөөд 2 сарын дараах байдлаар би 49кг рүү орчихоод явж байна. Эхний сард бол жингийн тухай бодох ч сөхөө байсангүй, Төрөөд 3 хоноод гэртээ гарч ирээд 5 хоноод эргээд эмнэлэгт хэвтэв. Учир нь охины маань биологийн шарлалт хүчтэй явагдаад заавал фото апрад гэдэг юманд орх шаардлага гарсан хэрэг л дээ. Шинэхэн ээж юу ч мэдэхгүй, дээрээс нь хүүхэд нярай үедээ хамгийн их анхаарал шаарддаг болохоор эхний нэг сар ч бажигадсаан. Жирэмсэн байхдаа төрөх талаар, жирэмсний талаар мааааш их бүр маш их судалгаа хийж бэлтгэл хийсэн ч яг төрсний дараа яах ийх, хүүхдээ хэрхэн яаж асрах талаар огт судлаагүй байснаа төрөөд л мэдсэн кк. Тиймээс төрөх дөхсөн жими хүн миний постыг уншиж байвал төрсний дараах зүйлсийн тухай ч бас мэдээлэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Шарлалтын тухай, хүйн арчилгаа, хүүхдийн гэдэс дүүрэлт гээд л хүүхдийн тухай судлахын хажуугаар өөрийгөө ч бас мартаж болохгүй шүү. За сэдэв нэлээн холдоод явж байна. 2дах сараасаа буюу 5 сараас эхлээд жиндээ нэлээн санаа тавьж эхэлсэн бөгөөд төрөөд 7н долоо хоноод дасгалдаа ор эхэлсэн одоогоор гэдэс, хөл, гарын дасгал хийж байна. Хөхүүл учираас хоолны дэглэм одоохондоо барьж эхлээгүй. Охиноо бор хоолонд оруулаад мөөмөө бага иддэг болохоор л дэглэм барина. Одоогоор өдрийн 2 махан хоол идэж дундуур нь овъёс 2 удаа чанаж идэж байгаа. Цай болон усыг хязгааргүй ууж, гурилан бүтээгдэхүүнийг маш бага идэж оронд нь банана, бага зэрэг тараг идэж байгаа. Хуурай идэх юм, ялангуяа наша марка пиченийг идсээр байгаад харахаар дургүй хүрдэг болсон. Хуучин жиндээ ороход 3хан кг дутуу байгаа бөгөөд наадам гэхэд кроп топ өмсөөд явна гэсэн зорилго тавьчихаад байгаа. Яг үнэндээ турна гэдэг миний хувьд нээх хүнд асуудал биш, харин арьсаа чангалана гэдэг жаахан хэцүү юм. Төгсгөлд нь өнөөдрийн хувцаслалтаа товч тайлбарлъя. Тэгэхээр энэ өдөр би өөрийн гараар урж, урласан жинсээ томдсон загвартай бичигтэй яактай өмссөн ба хөлөө холгохоос айсандаа туфлиэ оймстой өмссөн, тэгээд ч энэ нь загварлаг сонголт шүү дээ. Өнөөдрийн зургийг дарж өгсөн Намуунаадаа баярлалаа. Сайхан амраарай охидоо.1465135907
1465135934
1465135954
1465135977
1465136000
1465136023
Love MZF
Илгээх | 60 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1)

Mundag yum aa
Зочин хэзээ бичсэн: 12:25, 2016-6-15 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах